x

"IHC Esports" баг дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа

ESL-ээс зохион байгуулдаг, мажортой дүйцэхүйц 1 сая ам.долларын шагналын сантай "IEM Katowice 2023" тэмцээнд оролцсон Монголын "IHC Esports" баг дэлхийн аваргуудад хожигдож тэмцээнээ дуусгалаа.

Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдсөн тэмцээнд Ази тивийг төлөөлөн ганцаараа орсон монгол залуус өнгөрсөн шөнө Америкт төвтэй "Faze Clan" багт 2-0 (Inferno 16-11, Ancient 16-3) харьцаагаар хожигдсон. Дэлхийн чансааны гуравт жагсдаг Faze Clan нь IEM төрлийн гурван ч тэмцээнд түрүүлсэн, өнгөрсөн оны Антверпын мажорт түрүүлсэн хүчирхэг баг юм.

Өмнөх шатуудад дэлхийн чансааны 9-т бичигддэг Бразилын аварга FURIA Esports, 2022 оны зургаадугаар сарын IEM-д түрүүлсэн, дэлхийн чансааны 13-т жагсдаг Оросын Cloud9, Blast-ын 2022 оны хаврын Showdown-д түрүүлсэн Бразилын paiN Gaming багуудыг хожсон монгол залуус нэг тэмцээнд гурван удаа upset толилуулж дэлхий дахинд өөрсдийгөө тунхаглав.

Тоглолтын дараа IHC Esports багийн Skor буюу Б.Тэнгис "Бидэнд сурах, сайжруулах зүйлс маш их байна. Дэмжсэн үзэгчид болон хамтрагчдадаа баярлалаа" гэжээ. Монгол залуус Inferno талбайд хүчтэйгээ харуулж дэлхийн чансааг тэргүүлэгч Faze Clan болон Team Liquid багуудын эсрэг 11 үе авсан нь шинжээчдийн магтаалыг хүртсэн билээ.

Өнгөрсөн жил анх удаа мажор тэмцээнд оролцож стикертэй болж байсан багийг энэ жил ESL болон Blast-аас зохиох өндөр зэрэглэлийн олон тэмцээн хүлээж байна.

IHC Esports багийн тоглолтуудын үр дүн:

  • Play-In Дээд хүснэгт нэгдүгээр шат: IHC Esports 0-1 (5-Mirage-16) Cloud9 (Орос) - Дэлхийн чансааны 12
  • Play-In Доод хүснэгт нэгдүгээр шат: IHC Esports 2-0 (16-Inferno-12, 16-Nuke-11) paiN Gaming (Бразил) - Дэлхийн чансааны 27
  • Play-In Доод хүснэгт хоёрдугаар шат: IHC Esports 2-1 (16-Nuke-14, 16-Mirage-19, 16-Anubis-10) FURIA Esports (Бразил) - Дэлхийн чансааны 9
  • А хэсэг Дээд хүснэгт шөвгийн найм: IHC Esports 0-2 (13-Inferno-16, 6-Overpass-16) Team Liquid (АНУ) - Дэлхийн чансааны 4
  • А хэсэг Доод хүснэгт шөвгийн найм: IHC Esports 2-0 (16-Inferno-14, 16-Mirage-14) Cloud9 (Орос) - Дэлхийн чансааны 12

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 8 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top