x

Сүхбаатар дүүрэг одонтой ээжүүдэд болон ахмадуудад өгөх бэлгийн багцын тендерээ цуцалжээ

Сүхбаатар дүүрэг одонтой эхчүүдэд өгөх бэлгийн багцын 900 сая төгрөг, ахмадуудын бэлгийн багцын 1.3 тэрбум төгрөгийн тендер зарлаад байв. Олон нийтийн эсэргүүцлээс улбаалан дүүргийн ЗДТГ-аас тендерүүдийг цуцалжээ. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Тендерийг цуцалсан тухай тайлбартаа "Төсвийн болон төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан 2020-2022 онд ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулаагүй. Энэ жил цагаан сарын баярыг ард нийтээрээ тэмдэглэхээр бэлтгэж байгаа энэ үед ахмадуудын амьдралд бодит дэмжлэг болохуйц гурил, будаа, тавгийн еэвэн өгөхөөр дүүргийн ИТХ-аар батлуулан уг сонгон шалгаруулалтуудыг зарласан.

Гэвч зарим нэг хэвлэл хэвлэл мэдээллийн байгууллага сошиал орчинд хандалт авах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн ташаа ойлголт нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулан ахмадуудад ул боов, бэлэг дурсгал болгон тараах гэж буй мэтээр асуудлыг хэт нэг талаас тайлбарлан олон нийтийг төөрөгдүүлсэнд харамсаж байна.

Иймд ахмадуудад хүнсний дэмжлэг үзүүлэхээр зарласан тендерүүдийг цуцалж, уг худалдан авах ажиллагааны хөрөнгийг дүүргийн ахмадууд болон олон хүүхэдтэй эхчүүдийн нийгэм, соёлын болон эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээ болгон өөрчилж байна.

Дүүргийн ахмадууд, одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах боломжгүй болсон тул хүлцэл өчье" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.252.133)
    ямар ч өөрийн бодолгүй ухаангүй арчаагүй новшнууд өөр хэлэх ч үг алга
    2023 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Сайндаа биш дундаас нь унагаадаг
    2023 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.252.135)
    Хэрүүл багатай шиг бүх хүүхдэд мөнгө олгочхолдоо
    2023 оны 02 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 3 цаг 19 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 3 цаг 20 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 3 цаг 21 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 3 цаг 22 мин “Бенфика” Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарлаа 3 цаг 24 мин Тивийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь монгол буудагч тодорлоо 3 цаг 25 мин Б.Хулан өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын медалийн салхийг хагаллаа 3 цаг 27 мин Копенхаген АНУ-аас Гринланд дахь нууц ажиллагааны талаар тайлбар нэхэв 3 цаг 29 мин Украины төлөөлөгчид Нью-Йоркт АНУ-ын талтай хэлэлцээ хийнэ 3 цаг 30 мин “Улаанбаатар смарт карт”-ын дата төвийг нэгдсэн дата төв рүү нүүлгэнэ 3 цаг 31 мин Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 20 цаг 50 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 20 цаг 51 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 20 цаг 53 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 20 цаг 53 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 20 цаг 54 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 20 цаг 55 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 20 цаг 56 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 20 цаг 57 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 20 цаг 58 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 20 цаг 59 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав
Top