x

Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.

Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна.

  • 16 ба түүнээс дээш настай байх. /16-18 насны хүүхдүүд сайн дурын ажилтнаар ажиллах бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх/;

  • Сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт, идэвхжүүлэлтийн ажилд бүрэн хамрагдах боломжтой байх;

  • Наадам зохион байгуулах өдрүүдэд хамгийн багадаа өдөрт 6 цаг ажиллах боломжтой байх;

  • Ажил үүргээ цаг тухай бүрд нь биелүүлэх хариуцлагатай байх;

  • Хариуцаж авсан ажил үүргээ ухамсарлаж, багийн ажлыг орхигдуулахгүй ажиллах чин сэтгэлтэй байх зэрэг нийтлэг шалгуурыг тавьж байна.

Түүнчлэн сайн дурын ажилтны хариуцах ажил үүргээс хамааран гадаад хэлний (Англи, хятад, солонгос, япон) дундаас дээш түвшинтэй байх гэсэн нэмэлт шалгуур тавьж буй юм.

Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажилтан болсноор:

-Олон улсын томоохон тэмцээний арын зохион байгуулалтад ажилласнаар мэдлэг, туршлагаа ахиулна.

-Гадаад, дотоодын үе тэнгийн найз нөхөдтэй болохоос гадна спортын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, харилцаа холбоогоо тэлнэ.

-Багаар ажиллах ур чадвараа нэмнэ.

-Дэлхийн иргэн болж хөгжих, олон талын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагаанд хамрагдана.

-Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, үе тэнгийн сайн дурын ажилтнуудын хамт дурсамж бүтээнэ.

-Өөрт оногдсон ажлаа сэтгэлтэй, хариуцлагатай хийснээр өөрийгөө бусдад таниулах боломж бүрдэнэ.

-Өөрийн сонирхдог спортын баг тамирчдаа хөгжөөн дэмжих боломж бүрдэнэ.

-Спортын байгууллага, холбоод, клубүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж, цаашид сонирхдог спортын төрлөөрөө хичээллэх таатай нөхцөл бий болно.

-“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Талархлын бичиг”-тэй болох зэрэг олон боломжийн эзэн болох юм.

Сайн дурын ажилтнаар хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуус та бүхэн дээрх шаардлагыг хангаж байвал доорх линкээр зочлон, сайн дурын ажилтны анкетыг 2023 оны хоёрдугаар сарын 28-ны дотор бөглөж илгээгээрэй.

Сайн дурын ажилтны бүртгэлийн линк: https://forms.office.com/r/eVySJwMimk

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 6 цаг 8 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 6 цаг 10 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 9 цаг 40 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 9 цаг 42 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 9 цаг 42 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 9 цаг 45 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 9 цаг 47 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 9 цаг 48 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 10 цаг 25 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 10 цаг 26 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 10 цаг 28 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 10 цаг 29 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 10 цаг 30 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 10 цаг 31 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 10 цаг 32 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 10 цаг 34 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 10 цаг 35 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 12 цаг 9 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 12 цаг 13 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 12 цаг 17 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top