Германы хэлтэй устай, ганган дэгжин, мэдлэг мэргэжилтэй сексийн үйлчлэгч Саломе Бальтус...
Швейцарийн алдартай хотод Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг явуулах нь биеэ үнэлэгчдэд муугүй ашиг олох боломжийг өгдөг гэнэ. Чуулга уулзалт дээр сексийн үйлчилгээний эрэлт жилээс жилд өсч байна гэж Германы DM хэвлэлээр бичжээ.
Дэлхийн лидерүүд, бизнес-магнатуудын чуулга бүрээр эскортын гэх дээд зэрэглэлийн секс-үйлчилгээний эрэлт нэмэгдэн, бие үнэлэгчид тийш шуурах болжээ. Биеэ үнэлэгчид өндөр тушаалын боссуудын зогссон буудалд саммитийн тав хоногоор урьдаас байр захиалан өөрсдийн бизнесийг хийх болсон байна.
Лиана нэртэй нэг секс-ажилчин ярихдаа, Удирдагч нараас нь ялгарахгүйн тулд ажил хэрэгч стилиэр хувцасладаг гэв. Түүний хэлснээр, Давост жилдээ хэд хэдэн ирдэг нэг америк хүнтэй тогтмол уулздаг гэнэ. Лиана нэг цагийн үйлчилгээндээ 700 евро, хоногийн хөлсөнд 2700 евро авдаг хэмээн ярьжээ.
Давосоос 160 км-ын зайтай Швейцарийн Ааргау кантоны эскорт-ажлын менежер сонинд ярихдаа, 25 эрэлт, 11 захиалга аваад байна гэжээ.
М.ЦОГТ