x

Улаанбаатар хотод жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав.

Уг төлөвлөгөөг хүн амын гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг үндэслэн, тооцоо судалгаа хийж боловсруулсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг таван чиглэлд 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуйг 20 га-гаар нэмэгдүүлэх, зуны хүлэмжийн аж ахуй байгуулахад лизингийн тогтолцоо бий болгож, хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэснээр дотоодын үйлдвэрлэлийг 7,000 тонноор нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна. 

Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнэ тариалсан талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногооны 95,000 тонн багтаамжтай энгийн болон автомат механикжсан агуулах, зоорь байгаа бөгөөд 74 хувийг нь ашиглаж байна. Үлдсэн 26 хувийг ашиглах боломжгүй болжээ. Иймээс хагас болон бүрэн автомат механикжсан агуулахыг 20 мянган тонгоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцон, төлөвлөгөөнд тусгасан аж.

Түүнчлэн хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 200 га талбайг бордох бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлэх, тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, төмсний үйлдвэрлэлийн механикжуулалтыг 90, хүнсний ногооны механикжуулалтыг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлд зургаан үйл ажиллагааны хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд одоо байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглана. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхэлж буй дүүрэг, хороодыг өвчингүй бүс нутаг болгохоор тандалт судалгаа хийж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөжээ.

Зөвлөлийн гишүүд дээрх төлөвлөгөөг дэмжиж, хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын зээл, тусламжид хамрагдах чиглэлд санаачилгатай байж, хэрэглэгчдэд хүрсэн ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top