x

Хотын долоон бүлгийн 20 стандартыг НИТХ-аар хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан. Энэ дагуу өнгөрсөн онд есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар батлуулж, өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.

Харин хоёрдугаар ээлжийн долоон бүлгийн 20 стандартын төсөлд иргэдээс цахимаар, нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудаас албан бичгээр санал авч, тусгажээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 21 агентлаг, 260 харьяа байгууллага, мэргэжлийн байгууллагаас санал ирүүлсэн байна. Иргэдээс давхардсан тоогоор 15,325 санал ирснээс 11,551 хүн дэмжиж, ерөнхий 4732, техникийн 430 санал өгчээ. Нийт санал өгсөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын 37.6 хувийг төрийн байгууллага, 62 хувийг иргэд, үлдсэн 0.4 хувийг нь хувийн хэвшлийн байгууллагын ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Улаанбаатар хот стандартуудаа баталж, мөрдлөг болгоод явж байгаа нь сайшаалтай. Хот, нийтийн аж ахуйн чиглэлд эхний стандартууд гарч, үйл ажиллагаанд нэвтрүүлж, стандартад нийцүүлэх ажлуудыг хийж байна. Хотын стандартад тавих хяналтыг иргэд хийнэ. Тиймээс иргэдэд стандартын ойлголтыг сайн өгөх хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Стандартаа иргэдэд хүргэхэд анхаарах хэрэгтэй байна. Хурал, зөвлөгөөн хийгээд өнгөрдөггүй байх хэрэгтэй. Хотын стандарт гэж юу болох, хэрхэн дагаж мөрдөх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Стандартыг ойлгохгүйгээр мөрдөх боломжгүй” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын стандарт батлагдсанаар бүтээн байгуулалтын ажлууд чанартай, үр ашигтай болж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Өмнөх стандартуудын хувьд сонгож хэрэглэдэг, хэн хяналт тавих нь тодорхойгүй байсан. Харин хотын стандарт заавал мөрдөх, хэрэгжилтэд Хотын стандарт, хяналтын газар хяналт тавих боломжтой болсон. Стандартууд мөн үнэгүй, ил байгаа” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотын стандарт ойлгомжтой бөгөөд тухайн бүтээн байгуулалтыг чанартай байхад чухал үүрэгтэй. Тэрнээс иргэд, аж ахуйн нэгжид дарамт болж болохгүй. Өмнөх стандартуудын тухайд алийг нь хэрэгжүүлэх, хэрхэн хэрэгжүүлэх зэрэг нь тодорхойгүй байсан. Харин шинэ стандартууд ойлгомжтой болсон” гэдгийг онцоллоо.

Хотын долоон бүлгийн 20 стандартыг зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top