x

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай болно

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд ноцтой гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж, түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 24-ний 11:00 цагт хийхээр товлосон билээ. 

Мөн шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болсон байна.

Шүүгдэгч Ч.Маралмаа хохирогч охины гэмтэл "хүндэвтэр" гэж гарсантай санал нийлэхгүй, эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлээд байсан юм.

Тэгвэл энэ талаар хохирогч охины өмгөөлөгч "Энэ хэрэг дээр шинжээчийн дөрвөн дүгнэлт гарсан. Эхний хоёр шинжээчийн дүгнэлт "хөнгөн" гэж гарсан. Дараа нь гурван шинжээч оролцсон дүгнэлт нь "хүндэвтэр" гэж гарсан бол таван шинжээчийн дүгнэлт нь "хүндэвтэр" мөн гэж гарсан байгаа.

Эхний хоёр шинжээчийн дүгнэлтийн нэгдэх хариулт буюу хөнгөн гэмтэл гэдэг нь үнэн. Гэхдээ гэмтлийн шалгуур үзүүлэлтээрээ эдгэрэлт, үйл ажиллагаа сэргэх хугацаа нь 28 ба түүнээс дээш хоног болохоор ангиллаараа хүндэвтэрт ордог.

Сүүлийн хоёр шинжээчийн дүгнэлт гарах үед хөл нь бүрэн эдгээгүй байсан учраас эдгэрэлтийнхээ хугацаагаар "хүндэвтэр" болсон. Мөн шарх бохирлогдсон байсан. Ингэхдээ гаднаас халдвар авсан байсан. Үүнийг Ч.Маралмаагийн өмгөөлөгч нь хүүхэд эмнэлгээс гарснаас хойш аав, ээжийнх нь асаргаа муу байснаас шарх бохирлогдсон гэж маргаад байгаа. Гэтэл үгүй. 2022 оны аравдугаар сарын 21-нд нян судлалын шинжилгээ хийхэд шарх халдвартай байсан. Гэмтлийн эмнэлэгт нян устгах чиглэлийн антибиотик эмчилгээ хийгдсэн. Охин аравдугаар сарын 26-нд эмнэлгээс гарсан" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    бузар новш өөрөө дайрсан хүнтэйгээ адил тавилан эдлээсэй
    2023 оны 01 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 2 цаг 10 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 2 цаг 11 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 2 цаг 12 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 2 цаг 13 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 2 цаг 14 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 14 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 2 цаг 17 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 2 цаг 18 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 2 цаг 20 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 5 цаг 30 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 5 цаг 33 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 5 цаг 34 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 5 цаг 36 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 5 цаг 38 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 5 цаг 41 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 5 цаг 42 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 9 цаг 9 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 9 цаг 10 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 9 цаг 11 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 9 цаг 12 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ
Top