x

“БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2030” бодлогын баримт бичигт санал авах уулзалт боллоо

-Суурь судалгаанд 1900 гаруй иргэн, 500 гаруй ААНБ оролцжээ-

Баянгол дүүргийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг зураглах “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2030” бодлогын баримт бичгийг боловсруулах санаачилгыг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар гаргасан. Улмаар МУИС, ШУТИС, Мандах, ОТИС-ийн эрдэмтэн, доктор, багш судлаачид болон олон улсын зөвлөхүүдийг багтаасан SIGA судалгааны байгууллагаар Баянгол дүүргийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгах суурь судалгааг хийлгэж байгаа юм.

30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дээрх судалгааны багийнхан өнгөрсөн оны зургадугаар сараас ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ Баянгол дүүрэгт амьдардаг 1900 гаруй иргэнээс амьдрах орчны үнэлгээ, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын тогтолцоо, дэд бүтэц, тулгамдаж буй асуудал, дүүрэгт зайлшгүй хийгдэх шаардлагатай томоохон бүтээн байгуулалтын ажлын талаарх суурь судалгааг авсан бол 500 гаруй ААНБ, бизнес эрхлэгчээс дээрхээс гадна тэдэнд  тулгамдаж байгаа асуудал, бэрхшээл, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр хийх боломжтой ажлын талаар нарийвчилсан судалгаа авсан байна. Мөн дүүргийн 34 хорооны Засаг дарга дээрх судалгаанд хамрагдсан бөгөөд тус багийнхан дээрх мэдээллүүддээ тулгуурлан Баянгол дүүргийн хөгжлийн бодлогын төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.  

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ ДҮҮРГИЙН ОНЦЛОГ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Тэгвэл өнөөдөр SIGA судалгааны багийн ахлагч, эдийн засагч, докторант Г.Эрдэнэ болон тус багийн гишүүн, нийгэм судлаач Д.Даваадулам нар дүүргийн ЗДТГ-ын нийт ажилтан албан хаагчдад өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны дүн болон түүнд тулгуурлан боловсруулж буй дүүргийн хөгжлийн төлөвлөгөөний ерөнхий зураглалыг танилцуулж, санал солилцлоо. Ингэхдээ “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2030” бодлогын баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Шинэ сэргэлтийн бодлого болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг улс, нийслэлийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод Баянгол дүүргийн онцлог нөхцөл байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байх болно гэдгийг онцлоод судалгаагаа танилцууллаа. 

СУДАЛГААГААР ДҮҮРГИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛЫГ ЭРЭМБЭЛЭН ГАРГАЖЭЭ

Баянгол дүүрэг хүн амын тоогоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дараа ордог. Газар нутгийн хэмжээ бага ч хүн амын нягтаршлаараа бусад дүүргээ тэргүүлдэг. Түүнчлэн нийт өрхийн 80 гаруй хувь нь нийтийн орон сууцанд, үлдсэн 20 хүрэхгүй хувь нь гэр хороололд амьдардаг. Мөн газар нутгийн хэмжээ бага, хүн амын нягтаршил их зэрэг хүчин зүйлээс шалтгаалж иргэдэд хамгийн их тулгардаг, хүндрэлтэй асуудал нь авто машины зогсоолын хүрэлцээ хангалтгүй байдаг гэсэн судалгаа гарчээ. Улмаар судалгааны багийнхан дүүргийн нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, онцлог болон тулгамдаж байгаа асуудлыг эрэмбэлэн гаргасан дээрх судалгаа болон мэдээлэл дээр тулгуурлан дүүргийн алсын хараа, эрхэм зорилгуудаа тодорхойлох аж. Мөн иргэд, ААНБ эрхлэгчдийн гаргасан санал, хөндсөн асуудлыг эрэмбэлбэл,   

ДҮҮРГИЙН ДАВУУ ТАЛ НЬ:

  • Хүүхэд, залуус ихтэй
  • Иргэдийн амьжиргааны түвшин сайн
  • Орон сууцанд амьдардаг өрхийн эзлэх хувь өндөр
  • Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж сайн
  • Дэд бүтэц (дулаан, усан хангамж, цахилгаан) сайн хөгжсөн
  • Үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага ихтэй. Худалдаа үйлчилгээ сайн хөгжсөн
  • Иргэд нь бүх төрлийн үйлчилгээ ойр. Хотын А бүсэд байрладаг

СУЛ ТАЛ НЬ:  

  • Хүн амын нягтаршил, ачаалал өндөр
  • Газар нутгийн хэмжээ бага  
  • Автомашины зогсоолын хүртээмж муу
  • Гэмт хэргийн гаралт өндөр
  • Ногоон байгууламжийн хүрэлцээ муу
  • Хот төлөвлөлт зохион байгуулалт муу

ЭРСДЭЛТЭЙ ТАЛ НЬ:  

  • Замбараагүй хот төлөвлөлт бий болох
  • Хүн амын хэт төвлөрлөөс үүдэн төрөл бүрийн гэмт хэргийн гаралт өсөх магадлалтай
  • Хүн ам зүйн ачаалал нэмэгдэх хандлагатай
  • Насжилт өндөр барилгууд эрсдэл ихтэй.

БОЛОМЖТОЙ ТАЛ НЬ:  

  • Дүүргийн бүсчилж хөгжүүлэх
  • Худалдаа үйлчилгээг өргөжүүлэх
  • Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын тоо олон
  • Хүүхэд, залуучуудад тулгуурлан төрөл бүрийн үйлчилгээ явуулах
  • Дүүргийн газар нутгийн хэмжээ бага учир газар нутгийг төлөвлөх, зохион байгуулах, нэгдсэн удирдлага бий болгоход хялбар
  • Гэр хороолол цөөтэй учир гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хорооллын иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх боломжтой гэжээ.

SIGA байгууллагынхны танилцууснаар дээрх судалгаа болон мэдээлэл дээр тулгуурлан дүүргийн алсын хараа, эрхэм зорилгуудаа эхнээс нь тодорхойлж байгаа. Хамгийн гол энэ бичиг баримтыг боловсруулахад бүх салбарыг орхигдуулахгүйгээр жигд хөгжлийг авч явах нь чухал. Иймээс Баянгол дүүргийн хөгжлийн хөтбөлбөр-2030 бодлогын баримт бичгийг “Тэгш хүртээмжтэй хүний хөгжил, Ая тухтай амьдрах орчин, үр ашигтай бизнесийн орчин, ухаалаг цомхон дэд бүтэц, иргэдэд ээлтэй засаглал гэсэн 5 үзэл баримтлалын хүрээнд дэвшүүлээд байгаа. Иймд дүүргээ богино, дунд, урт хугацаанд хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэгт Баянгол дүүрэгт ажиллаж, амьдардаг иргэн бүрийн санал чухал гэж байсан юм.  

Дээрх төслийн баримт бичиг бэлэн болсны дараа иргэдээс тодорхой үе шаттай санал авч “БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2030” бодлогын баримт бичигт тусгах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top