x

Д.Амарбаясгалан: Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16,000 өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна

Сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийснээс хойш 21,513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна. Улаанбаатар хот болон орон нутагт 37,478 иргэн утсаар холбогдож өрхийн сангийн мэдээллээ нягталсан байна. Мөн 22,389 иргэн сум, хороондоо биеэр ирж өрхийн сангийн мэдээллээ нягталжээ. Нийт дүнгээрээ 69,910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар программ дээр өрхийн сангийн мэдээллээ шалгуулж, зөвлөгөө мэдээллийг авсан байна.

Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16,000 өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж байна.

Нийт иргэддээ дахин анхааруулж хэлэхэд хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувьд хамрагдахаар байгаа иргэд тайван байх хэрэгтэй. Өрхийн мэдээллийн санд бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас 91 хувиас хасагдаад байгаа иргэдийн мэдээллийг залруулах ажлыг 14-21 хугацаанд хийнэ. Хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүр мөнгөө авна, хохирохгүй. Иргэд хүлээцтэй хандаж төрийн ажил гүйцэтгэж буй нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд энэ бүх нөхцөл бий болох юм.

e-Mongolia систем хэвийн ажиллаж эхэлсэн. Иргэд нэг өдөр уг системд олноор хандсанаас ачаалал үүсэн саатал бий болсон. Энэ саатлыг ЦХХХЯ богино хугацаанд засаж, цаашдаа хэвийн үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 2 цаг 17 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 2 цаг 18 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 2 цаг 19 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 2 цаг 20 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 2 цаг 21 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 22 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 2 цаг 24 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 2 цаг 26 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 2 цаг 27 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 5 цаг 37 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 5 цаг 41 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 5 цаг 42 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 5 цаг 44 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 5 цаг 45 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 5 цаг 48 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 5 цаг 49 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 9 цаг 17 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 9 цаг 18 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 9 цаг 19 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 9 цаг 20 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ
Top