x

Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг маргаашнаас сэргээхээр болжээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ганд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги-Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Талууд хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа, зорчигч тээврийн хөдөлгөөн шат дараатайгаар сэргэж буйг сайшааж, нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болсныг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан  Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэлд тусгасан “Үндэсний урлагийн их театр”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” зэрэг ажлуудыг эрчимтэй урагшлуулж, бодит ажил хэрэг болгох асуудлаар цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлж, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Чинь Ган болон Хятадын Гадаад хэргийн яамны нийт хамт олонд удахгүй болох Хятадын “Хаврын баяр”-ын мэндчилгээ дэвшүүллээ.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 2 цаг 15 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 2 цаг 16 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 2 цаг 17 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 2 цаг 18 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 2 цаг 19 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 20 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 2 цаг 22 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 2 цаг 23 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 2 цаг 25 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 5 цаг 35 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 5 цаг 38 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 5 цаг 40 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 5 цаг 42 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 5 цаг 43 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 5 цаг 46 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 5 цаг 47 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 9 цаг 15 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 9 цаг 16 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 9 цаг 17 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 9 цаг 18 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ
Top