x

Н.Учрал: Миний нэр дээр долоон хүүхэд бүртгэлтэй гарсан

Хүүхэд бүрд сар бүр 100,000 төгрөг олгодог. Харин 2023 оноос эхлэн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор болсон. Тэгвэл хүүхдийн мөнгө авах эсэхийг өчигдрөөс эхлэн эцэг эх, асран хамгаалагчид e-Mongolia болон ehalamj порталаар шалгаж эхэлсэн билээ. Гэвч бүртгэлийн алдаанаас болж ам бүлийн тоо болон эд хөрөнгийн мэдээлэл зөрүүтэй байна гэх иргэдийн шүүмжлэл цахим орчинд гарсаар байна.

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Үндэсний Статистикийн Хороо хариуцдаг Өрхийн мэдээллийн сан гэж бий. Энэ нь хаяг дээр суурилдаг. Үүнийг баг, хорооны Засаг дарга нар мэдээллээ явуулаад, байнга шинэчилж байдаг. Хаяг шилжсэн тохиолдолд иргэд биеэрээ очиж шилжсэн эсэхээ бүртгүүлдэг. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлж байгаа бол мөн биеэрээ очиж шилжүүлнэ. Учир нь иргэний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй.

Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилж байгаа. Жишээлбэл, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байгаад 26 дугаар хороонд одоо амьдарч байгаа. Гэхдээ бүртгэл дээр очиж, хаягаа шилжүүлээгүйгээс болоод миний өмнөх хаяг дээр одоо амьдарч буй хүний хүүхдүүд над дээр нэмэгдэн, би долоон хүүхэдтэй болчхоод байж байна. 

Мэдээллийг боловсруулахдаа хэн нэгэн этгээд биш, Үндэсний Статистикийн Хороон дээр Өрхийн мэдээллийн сан дээрээ суурилаад орлогын түвшнийг тодорхойлохын тулд 11 хувьсагчтай томьёо хийгээд, ард нь мэдээлэл хариуцагчид буюу нийгмийн даатгал, татвар, бүртгэл зэрэг нь мэдээлэлдээ интеграц хийн холбож, түүнийг e-Mongolia-аар дамжуулан хүргэж байгаа ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Хүүхдийн мөнгөнд төлөвлөсөн мөнгөө хүүхдүүддээ хуваагаад бүгдэд нь адилхан хэмжээтэй мөнгө өгчихсөн бол ийм олон янзын хэл ам хэрүүл маргаан гарахгүй байлаа
    2023 оны 01 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top