x

Б.Цацрал: Монголчууд яагаад Оросоос ингэж их айгаад байгаа юм бол гэж гайхдаг

СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "No War" хөдөлгөөний Б.Цацрал, Ц. Чинбат нарт холбогдох дайны эсрэг хориглосон жагсаал хийсэн гэх үндэслэлээр найман хэрэг үүсгээд байсныг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгожээ.

Энэ талаар иргэн Б.Цацралтай ярилцлаа.

-Таныг ямар үндэслэлээр шүүсэн бэ?

-2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнгөншагай Зөрчлийн тухай хуулийн 5.8.1 буюу Жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр зөрчил оногдуулсан.

Нийт найман төрлийн зөрчил оногдуулснаас долоо нь зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр, үлдсэн нэг нь ОХУ-ын ЭСЯ-ны самбарыг бохирдуулсан үндэслэлээр. Тэр хэрэг нь арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хүчингүй болсон. Учир нь тэр самбар эзэнгүй, зурагт хуудас нааснаас үүдэн хэн хохирч байгаа нь тодорхойгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгосон юм билээ.

Нөгөө долоон хэрэг нь зөрчлийн шинжтэй байна гэдэг нь нотлогдоод, прокурорын саналаар энэ шийтгэлийг оногдуулсан. Би нэгдүгээр сарын 5-ны өдөр шийтгэлээ хүлээж аваад, нэгдүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан. Өнөөдрийн (нэгдүгээр сарын 13-ны өдрийн) шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болголоо. Хэрэгсэхгүй болгож байгаа шалтгаан нь энэ хүмүүс зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулаагүй юм байна гэж биш, процедурын хувьд хэргийг шийдвэрлэхдээ алдаа гаргасан буюу хэргийг тус бүрд нь шийдвэрлэх ёстой байсан долоон хэргийг бүгдийг нь нэг хэрэг болгосон.

Процедурын алдаа гаргаж, шүүх өөрөө хууль бус зүйл хийх гээд байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ шүүхийн шийдвэр гарахад энэ хэргийг үргэлжлүүлэн давж заалдах эрх нь прокурорт хэвээр үлдэх юм билээ.

-Хэрвээ прокурор давж заалдаад дахин шүүх хурал болбол ямар шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байна вэ?

-Прокурор бол хэргийн шийдвэрийг хэвээр үлдээхийг л хүсэх байх. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна.

-Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэсэн үндэслэлээр гэж байна. Тэгэхээр та бүхэн бүртгүүлээгүй жагсаад байсан хэрэг үү?

-Жагсаал цуглааны тухай хууль дээр жагсаал хийх тухайгаа өмнө нь мэдэгдэнэ гэснээс биш зөвшөөрөл авах тухай ойлголт байхгүй л дээ. Гэхдээ бидэнд мэдэгдээгүй. Яагаад гэвэл тэнд жагсаал цуглаан зохион байгуулаагүй.

Жагсах гэж байна шүү, та нар ирээрэй гэж хэн нэгнийг уриалан дуудаагүй. Нэг ижил сонирхолтой хүмүүс ганц ганцаараа очихоор л тэр нь жагсаал цуглаан болчихгүй шүү дээ. Би ганцаараа очих гэж байж тэрийгээ заавал бүртгүүлэх шаардлагагүй.

-Ардчилсан нийгэмд иргэн нь үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаад байх нь хэр зохимжтой юм бэ. Та өөрийнхөө байр суурийг илэрхийлээч?

-Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль 1994 онд батлагдсан. Тэрнээс хойш энэ хууль дээр байгаа бүртгэл гэдэг зүйлийг зөвшөөрөл гэж ойлгох хүртлээ цагдаа, прокурор шүүхийнхэн явчихсан байгаа юм.

Нэг талаараа цагдаа биднийг энд ирэхдээ заавал бүртгүүл гээд байгаа хэрнээ нөгөө талдаа энэ хүмүүс угаасаа л энд ирээд байгаа юм чинь энэ жагсаалыг нь бүртгээд өгчхөөч дээ гэдэг шаардлагыг яагаад төрийн байгууллагынхан хоорондоо тавьчхаж болдоггүй юм. Хүн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл явц болохоос биш заавал зөвшөөрөл авч бүртгүүлдэг эд биш шүү дээ. Дээр нь иргэд төр засгаа шүүмжлэх гэж байгаа юм бол "За шүүмжилж болно оо" гэсэн зөвшөөрлөө яагаад даргаас авах ёстой гэж.

Жагсаал цуглааны тухай хуульдаа шинэчилсэн найруулга оруулаад “Эрх чөлөөний тухай хууль” болгоод өгөөч ээ гэсэн санаачилгыг бид 2021 онд гаргаж байсан. Төрийн ордонд нээлттэй сонсгол хийнэ гэхээр нь энэ газраас л хамаг хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрүүд гарч байхад бид сонсгол хийхгүй ээ гэж хэлсэн.

Бид хамтарсан байдлаар саналаа өгөөд хийе гээд, 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ гишүүн Н.Учрал зохион байгуулж нэг хэлэлцүүлэг хийхэд МАН-ынхан дүүрэн орж суучхаад тэр ажил бүтэлгүйтсэн. Тэрнээс хойш энэ хуулийн тухай ярихаа больчхоод байгаа юм. Одоо хэрнээ жагсаал цуглаан зохион байгуулж байгаа залууст бүртгүүлсэн үү, зөвшөөрсөн үү гэсэн асуудал яригдаад байгаа.

Бүртгэх гэдгийгээ зөвшөөрлийн хэмжээнд ойлгоод байгаа нь буруу. Бидний хэлсэн нэг үндэслэл юу вэ гэхээр 1948 онд батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Монгол Улс элсэн орсон. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан.

Хэрвээ Монгол Улсын хуульд хүний заяагдмал эрхийг тухайлбал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн заалт байвал олон улсын гэрээ конвенцоо мөрдөнө гэсэн хуультай юм. Би энэ эрхээ л эдэлж байна шүү дээ. Эрхээ эдлэхийн тулд л ОХУ-ын ЭСЯ-ны гадаа дангаараа очиж байгаа. Дангаараа очих болгондоо бүртгүүлэх ёстой гэсэн юм хаана ч байхгүй.

Жагсаал цуглаан зохион байгуулах эрхийн тухай хуульд ч байхгүй, Зөрчлийн тухай хуульд ч байхгүй. Өнөөдөр бас цагдаа нэг зүйлийг тайлбарлахдаа ОХУ-ын ЭСЯ бол онцгой газар гээд байна. Онцгой газар биш шүү дээ. Нийтийн талбай. Олон нийтийнх. ОХУ хашаан доторхоо л эзэмшдэг болохоос хашааны гадна талыг эзэмшихгүй. Өөрсдөө ийм буруу ойлголттой байж иргэдийнхээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчөөд, дээр нь нэмээд шийтгэл оногдуулаад байж болохгүй биз дээ. Бид цагдаа шүүхээр яваад хоёр, гурван cap болж байгаа. Тэгтэл өнөөдөр хэргийг хэрэгсэхгүй л болгож байна. Баярлаад байх үйл явдал ерөөсөө биш.

Энэ болгонд нь бид давхар. давхар хохирч байна. Сэтгэл санааны хохирол, цаг заваа өчнөөн зарцуулж байна. дээр нь нэмээд өмгөөлөгч хөлсөлж санхүүгээрээ ч хохирч байна. Үг хэлснийх нь төлөө иргэдээ хохироогоод байж болохгүй л гэсэн байр суурьтай байна даа.

-Та бүхэн үзэл бодлоо илэрхийлэхдээ "Монгол Улсын тор ОХУ-ын гap хөл болчихжээ, тэдний даалгавраар ажиллаж байна" гэсэн. Тэгвэл таныхаар төр ямар байх ёстой юм?

-Бид Монгол Улсын Засгийн газрыг дайны талаар байр сууриа илэрхийлэхийг дайн гарснаас хойш шаардаж байгаа. Засгийн газар ерөөсөө албан ёсны байр сууриа илэрхийлээгүй. Албан ёсны байр сууриа илэрхийлж байна гэж тайлбарлахдаа төвийг сахисан гэж хэлдэг. Төвийг сахиж байгаа юм бол яагаад ОХУ-ын хийн хоолойг барих гэрээг Шадар сайд нь очоод зурчихдаг юм бэ.

Дайн эхэлснээс хойш Монгол Улс хэдэн удаа ОХУ руу айлчлал хийв. Тэгвэл хэдэн удаа Украин руу тусламж үзүүлсэн юм. Үүнийг харьцуулаад харвал Монгол Улсын Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа ерөөсөө төвийг сахиагүй. Дээр нь Монгол Улсад гурван удаагийн дайныг дэмжсэн жагсаалыг ОХУ-ын Элчин сайд оролцоод хийчихсэн байгаа.

Жишээ нь. тавдугаар сарын 9-ний өдөр. ОХУ-ын Элчин сайдын удаа дараа манай дотоод хэрэгт оролцож байгаа асуудлууд дээр нь бид зургаан зүйл бүхий шаардлага гаргаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн. Шаардлагын хариуг одоо болтол өгөөгүй. Энэ бол огтхон ч төвийг сахисан үйлдэл биш. Энэ үйлдлүүдээс нь болоод бид Засгийн газрыг огцруулах шаардлага тавьдаг. У.Хүрэлсүх ч тэр, Л.Оюун-Эрдэнэ ч тэр ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас огцор оо.

-Иргэд арванхоёрдугаар сарын эхээр тов талбайд жагслаа. Тэр жагсаал Засгийн газрыг огцруулах зорилготой биш байсан. Харин та нар фэйсбүүкийн хуудсан дээрээ "Засгийн газрыг огцруулах жагсаал үргэлжилж байна" гэж бичсэн байсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөө цагт Засгийн газрыг огцруулах нь зөв шийдэл байж чадах уу?

-Нэгдүгээрт, би өнөөдрийн шүүх хурлын талаар л мэдээлэл өгье. Хоёрдугаарт, Нүүрсний хулгай бол МАН-ын хулгай. МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ. Засгийн газарт одоо МАН-ын л гишүүд байгаа. МАН-аасаа нэг баатар гаргаж ирээд хулгай зэлгийтэй тэмцэх гэж байгаа бол тэрийгээ нам дотроо хий. Төрийн ордон бол тусдаа. Биднийг төлөөлж чадах хүмүүс л тэнд суух хэрэгтэй.

Засгийн газраа огцруулах эрх нь УИХ-даа байхгүй юм бол МАН өөрсдөө тарах хэрэгтэй. Яагаад манай 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийнхаа эсрэг үйл ажиллагаа хийхийг Л.Оюун-Эрдэнийн парламент шаардаад байгаа юм, биднээс.

-Та бүхэн жагсаж үзэл бодлоо илэрхийлэхдээ Украины төрийн далбааг барьж, тийм зурагтай энгэрийн тэмдэг зүүдэг. Үүнийг нь ард түмний зарим хэсэг АНУ-ыг дэмжигчид, барууны гар хөл юм байна аа гэж хараад байдаг. Үүнийг тайлбарлавал?

-Дайн аль улсын нутаг дэвсгэрт болж байгаа юм. Дайн Украины нутаг дэвсгэрт болж байгаа. Дайныг эсэргүүцэж байна гээд хоёулангийнх нь далбааг бариад зогсох ёстой юм уу. Монголчууд яагаад Оросоос ингэж их айгаад байгаа юм бол гэдгийг би дандаа гайхдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ааахх (172.69.252.132)
    их мэдэгч царайлсан хоосон толгойтнууд
    2023 оны 01 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top