x

Үндсэн хуулийн эх хуулбар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимэд агсны цээж баримлыг заллаа

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан, түүхэн үнэний үнэт баримт 1992 оны "Үндсэн хуулийн эх хуулбар"-ыг "Ардчилсан Монгол улс" байнгын үзүүллэгийн танхимд ёслол төгөлдөр залж, олон нийтийн хүртээл болгосны дээр "Үндсэн хуулийг эхийг баригч" Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимид агсаны цээж баримлыг залж музейн сан хөмрөг шинэ үзмэрээр баяжлаа.

Уг баримлыг "Чимэд сан" санаачлан Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболд бүтээжээ.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Б.Чимэд агсны гэр бүл, үр хүүхдүүд болон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа болон бусад албаны төлөөлөгчид, Б.Чимэд агсны шавь нар хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөгджээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хуулиар цогцлоон бүтээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 1992 оны "Үндсэн хуулийн эх хуулбар"-ыг Монголын Үндэсний музейд 2022 онд шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоор хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү хуулбэр эхийг музейн уг танхимын үзүүллэгт дэглэснээр Үндсэн хуулийг олон нийтэд түгээх, сурталчлах үйл ажиллагаа тасралтгүй хийгдэх юм.

Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчилж, Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсанаас гадна улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлын улс төрийн баталгаа нь болсон юм. Тус Үндсэн хуулийг батлахын тулд Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж байв. Хуулийн төслийг мөн бүх ард түмнээр хэлэлцүүлсэн агаад 900 гаруй мянган хүн оролцож 500-аад мянган хүн үг хэлж 5177 санал төвд ирүүлж байсан юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл гэж хэлж болно.

Энэхүү Эрх зүйн шинэтгэлийг хуульчлан баталгаажуулах төслийг Монгол Улсын Гавьяат хуульч, Ардын багш, Төрийн Сайн Түшмэл, Бяраагийн Чимид гардан гүйцэтгэсэн тул түүнийг “Үндсэн хуулийн эхийг баригч” хэмээн хүндэтгэдэг билээ.

Монголын ард түмний ард нийтээрээ сонгон байгуулдаг Бүгд Найрамдах төрийн цоо шинэ хэлбэрийг сонгож, Үндсэн хуульт байгууллыг тогтоон ард иргэний эрх чөлөөг хуульчлан хамгаалж, улс төр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшүүлэх үндсийг тавьсан олон талын гүн утга агуулга, учир холбогдлоороо үндэсний ой санамжаас үл мартагдах, эрх чөлөөт иргэн бүрийн бахархан дурсах түүх болон үлдэх учиртай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top