x

Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнийн өргөдлийг Дээд шүүх буцаажээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1. Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс “Ардчилсан намын 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит бус XV Их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд ирүүлсэн байна. Уг өргөдөлтэй холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргалаас “...хууль бусаар хуралдсан Үндэсний бодлогын хорооны хурлаас зарласан намын их хурал хүчингүй” гэх агуулгатай мэдээлэл, нийслэлийн 8 дүүргийн Ардчилсан намын хороо, 19 аймгийн Ардчилсан намын хорооноос тус тус “...Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг намын гишүүдээр хэлэлцүүлэх үйл ажиллагаа анхан, дунд шатны намын хороонд явагдаагүй тул хууль бус хүсэлтийг шийдвэрлэхгүй байх” агуулгатай шаардлага ирүүлжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцлээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйлүүдэд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл”, “Шүүгчийг татгалзан гарах”, “Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх”-д  тус тус холбогдох заалтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол батлав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Иргэний хэргийн танхимын саналыг хэлэлцэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл, шүүгчийг татгалзан гаргаж (гарах) болохгүй үндэслэл, татгалзан гаргах (гарах) хүсэлт шийдвэрлэхэд холбогдох хуулийн заалтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол баталлаа.

4. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох өөрчлөлтийг оруулав.

5. Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд шүүгч нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж холбогдох өөрчлөлтийг оруулж, тогтоол баталлаа. Мөн Тамгын газрын 2022 оны тайлан, Ерөнхий шүүгчийн захирамжаар байгуулсан Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны тайлантай тус тус танилцав.

Эх сурвалж: Дээд шүүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top