x

Ш.Оюумаа: Шинээр ирсэн автобуснуудыг нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхэлнэ

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон.

Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20 автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь өнөөдөр Улаанбаатар хотод ирлээ.

Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилах юм. Үлдсэн нь энэ долоо хоногт багтан орж ирнэ. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобус шинээр орж ирэх юм.

Автобуснуудыг хэзээ үйлчилгээнд явуулах талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Ш.Оюумаа "Шинээр ирж буй 100 автобусанд улсын дугаар, гэрчилгээ авах, мөн карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогчийг суурилуулна. Тэгэхээр нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхлэх юм. Шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн хүлээгдлийн хугацаа дунджаар 4-8 минут байснаар иргэдийн зорчих эрэлтийг хангадаг. Гэвч одоо тээврийн хэрэгслийн хүртээмж, түгжрэл, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа 15 минут  орчим  байна. Шинэ автобуснууд ирж, үйлчилгээнд явж эхэлснээр дээрх хүлээгдлийн хугацаа буурах юм" хэмээв.

Нийтийн тээвэрт шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийг хүргэж байна.

  • 2022 онд үйлдвэрлэгдсэн;
  • Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй;
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
  • Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог;
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй;
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай;
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай;
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй;
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан;
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ 3 цаг 52 мин Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! 8 цаг 15 мин Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо 8 цаг 51 мин Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ 8 цаг 52 мин Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл 8 цаг 53 мин Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа 8 цаг 54 мин Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ 8 цаг 56 мин Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн 8 цаг 56 мин “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа 8 цаг 58 мин Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ 8 цаг 58 мин Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 9 цаг 0 мин Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ 9 цаг 1 мин Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно 9 цаг 2 мин Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ 9 цаг 3 мин Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ 9 цаг 4 мин Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна 11 цаг 16 мин Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цаг 17 мин Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна 11 цаг 18 мин 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ 11 цаг 20 мин Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа 11 цаг 20 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top