x

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар цас цэвэрлэгээний 28 машиныг авчээ

Нийслэлийн Хот тохижилтын газарт өнөөдөр цас цэвэрлэгээний 28 шинэ машиныг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд 4 тэрбум төгрөг 2022 онд төсөвлөгдсөн. Энэ хүрээнд зам талбай цэвэрлэх 28 машин, гурван хогийн цэгт хэрэглэх нэг ширхэг бульдозер авах эрх нийслэлийн Хот тохижилтын газарт эрх шилжиж ирсэн юм. Сонгон шалгаруулалтад "Батсээр" компани шалгараад 28 машиныг өнөөдөр нийлүүлж байна. Ингэснээр зам цэвэрлэгээнд хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө. Өмнө авсан 20 машины 17 нь ажиллагаатай. Судалгаагаар эдгээр техник хэрэгсэл нь зам талбайн цэвэрлэдэг дөрвөн хүний ажлыг хөнгөвчилж байна" гэлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар "2023 онд хот тохижилтын хогийн машин болон бусад машин механизмыг БНХАУ, ОХУ-аас авна. Техникийн шинэчлэлийг 2023, 2024 онд бүрэн хийнэ" гэлээ.

Мөн "Батсээр" ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ "Манай компани БНХАУ-ын "Greenhub" брэндийн хог цэвэрлэгээний машиныг нийлүүлж байна. Эдгээр машин нь хуучин ашиглаж буй машинаас хүчин чадал, багтаамж сайтай. Өвөл, зунгүй ашиглах боломжтой. Самосвал шиг хойд тал нь онгойгоод хогоо буулгадаг, өгсүүр газар урд хүндрүүлэгч нь автоматаар ажиллана. Усны багтаамж 70-100 литр, түлшний сав нь 45-50 литрийн багтаамжтай. Японд үйлдвэрлэсэн 1.1сс мотортой" гэлээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Өнөөдөр авч буй машинууд нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдан авалт хийгдсэн. Нэг сарын дараа цэвэрлэгээнд зориулсан том оврын машинууд орж ирнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 8 цаг 19 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 8 цаг 19 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 8 цаг 20 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 8 цаг 22 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 8 цаг 22 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 23 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 8 цаг 26 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 8 цаг 27 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 8 цаг 28 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 11 цаг 38 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 11 цаг 42 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 11 цаг 43 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 11 цаг 45 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 11 цаг 47 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 11 цаг 49 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 11 цаг 50 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 15 цаг 18 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 15 цаг 19 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 15 цаг 20 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 15 цаг 21 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top