x

Цэнхэр дуулгатнуудыг төлөөлөн Хүндэтгэлийн чуулганд үгээ хэлэхээр хүсэлт гаргажээ

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдөр маргааш болно. Энэ өдөр УИХ-ын Хүндэтгэлийн чуулган хуралдаж, шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ, УБХ-ын гишүүд урилгаар оролцдог уламжлалтай. Тэгвэл энэ өдөр иргэн Ц.Булганжаргал шинэ Үндсэн хуулийн өдрийн Хүндэтгэлийн чуулганд үгээ хэлэхээр УИХ-ын даргад хүсэлт гаргажээ.

Сануулахад, өнгөрөгч оны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний экспортод гарсан хулгай, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох, үүнд оролцсон албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай хуулийн дагуу хариуцлага тооцохоо зарласны дараа иргэд, залуучуудын төлөөлөл дээрх хууль бус үйлдлийг эсэргүүцэн хотын төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн билээ. Эсэргүүцлийн жагсаал цуглаан сар гаруй үргэлжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчитай уулзан зөвшилцөл хийх гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй бөгөөд эцэст нь цагдаагийн байгууллага уг жагсаалыг хүч хэрэглэн тараахад хүрсэн.

Энэ жагсаалын үеэр нэгэн иргэн Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, цагдаагийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөн жагсаалд нэгдэж, Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг дайчдын томилолтын мөнгө буюу НҮБ-аас олгодог цалингаас татвар авч ирснийг эсэргүүцэж, өнгөрсөн 20 жил гаруйн хугацаанд дайны галын цэгт ажилласан цэнхэр дуулгатнуудын цалингаас авсан татвараа буцаан өгөх, цэрэг, цагдаагийн албан хаагчдын цалинг арав дахин нэмэгдүүлэхийг шаардаж буйгаа мэдээллийн зарим сайтуудаар ярьсан байдаг.

Мөн энэ асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага өгсөн боловч шаардлагын хариуг авч чадаагүй иргэн н.Булганжаргал маргааш болох Хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын иргэний хувиар оролцож үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт гаргасан байна.    

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 8 цаг 12 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 8 цаг 13 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 8 цаг 14 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 8 цаг 15 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 8 цаг 16 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 17 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 8 цаг 19 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 8 цаг 20 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 8 цаг 22 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 11 цаг 32 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 11 цаг 35 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 11 цаг 37 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 11 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 11 цаг 40 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 11 цаг 43 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 11 цаг 44 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 15 цаг 12 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 15 цаг 13 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 15 цаг 14 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 15 цаг 15 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top