x

Ц.Цогзолмаа: Иргэн бүр Үндсэн хуулиа мэддэг, судалдаг, нандигнадаг байх ёстой

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулж Парламентын Номын сангаас эрхлэн үе үеийн Үндсэн хуулийн холбогдолтой ном товхимол, архивын баримтын үзэсгэлэнг дэлгэлээ.

Улсын Их Хурлын Архив, Номын сан хамтран дэлгэсэн “Үндсэн хуулийн боловсрол” сэдэвт тус үзэсгэлэнг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээнүүд үргэлжилж буйг дурдаад, “Парламентын номын сан, Архивын сан хөмрөгт хадгалагддаг үе үеийн Үндсэн хуулийн холбогдолтой ховор, хуучин ном, түүхэн баримтуудаар анх удаа үзэсгэлэн гаргаж байна.  Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэ баялаг сан хөмрөгийг үзэж, судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байх нь чухал” хэмээв.  

Тухайлбал, энэхүү үзэсгэлэнд 1911 онд Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Монгол Улс Үндсэн хуультай болох ёстой гэж үзээд, тухайн үеийн сэхээтэн, эрдэмтэн мэргэд дэлхийн олон орны үндсэн хуулийг судалж, анхны үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан архивын баримт, 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцсэн Ардын Их Хурлын протокол, Үндсэн хуулийн төсөл, хувилбарууд, Үндсэн хуулийг хэлэлцэх үед ард иргэдээс ирүүлсэн төсөл, санал, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед ард иргэдээс ирүүлсэн саналын эмхэтгэл, материалууд, 1924, 1940, 1960, 1992 Үндсэн хуулийн холбогдолтой онолын  ном, тогтмол хэвлэлийн түүвэр, гадаад улс орнуудын Үндсэн хууль, Улсын Их Хурлын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгаанууд зэрэг 300 гаруй ном, товхимол, архивын баримт, материалыг дэлгэжээ. Мөн ард иргэдээс ирүүлсэн БНМАУ, Монгол Улсын Төрийн сүлд, далбааны төсөл, загвар зэргийг архивын эх баримтаар нь дэлгэсэн байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “Иргэн бүр Үндсэн хуулиа мэддэг, судалдаг, нандигнадаг байх ёстой. Түүхийн баримтыг хадгалахдаа бус хэрэглэгчдэд хүргэж таниулахад үнэ цэн нь оршдог учир Парламентын номын сангийн баялаг сан хөмрөгийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэхийн тулд дижитал хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Үндсэн хуулийг уншиж судлах гэхээр олдохгүй шүү дээ үүнийг мэдэх үү
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 8 цаг 14 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 8 цаг 15 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 8 цаг 16 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 8 цаг 17 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 8 цаг 18 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 19 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 8 цаг 21 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 8 цаг 22 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 8 цаг 24 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 11 цаг 34 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 11 цаг 37 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 11 цаг 39 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 11 цаг 41 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 11 цаг 42 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 11 цаг 45 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 11 цаг 46 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 15 цаг 14 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 15 цаг 15 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 15 цаг 16 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 15 цаг 17 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top