x

Б.Мөнхцэцэг: Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгөв.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 180 км гаруй зам буюу гол магистраль замууд, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд туслах зам талбай болон орон сууцны дундах 5.5 сая ам метр талбай, холбогдох ТҮК болон бусад аж ахуйн нэгж 4.7 сая ам метр талбайг хариуцан ажиллаж байгаа.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4,000 тонн гаруй давс, 2,647 тонн бодис нөөцөлсөн. Энэ жил цас харьцангуй их орж байгаатай холбогдуулан давс, бодисын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1,786 тонн давс, 631.8 тонн бодисын үлдэгдэлтэй.

Цаашид 1,700 тонн гаруй давс, 527 тонн бодис татаж авна. Мөн дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудад татан авалт хийх чиглэлийг хүргүүлсэн. УБЗАА-наас дүүргүүдэд 675 тонн давсыг хүлээлгэн өгсөн.

Гэр хорооллын болон алслагдсан зам талбай, явган хүний замуудад цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж байна. Ерөнхий менежерийн өгсөн чиглэлийн дагуу зам цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийнэ” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Тохижилт, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн хариуцсан зам, талбайн цэвэрлэгээг хангалтгүй хийж байгааг онцолж, хүчин чадлаас шалтгаалан зарим тохиолдолд хувийн хэвшилтэй хамтрах боломж байгаа.

Нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангахын тулд цэвэрлэгээг цаг алдахгүй хийх ёстой” гэв.

Хог хаягдал, тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээнд тавьсан хяналт, цаашид анхаарах ажлын талаар Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж “Зам, талбайн үйлчлэгчдийн тоог нэмэх шаардлагатай. Ихэнх газрын зам, талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх зам талбайн хэмжээ стандартаас хэтэрсэн.

Мөн техник, багаж хэрэгслийн хангалт муу байна. Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх, машин техник, ажиллах хүчээ нэмэх шаардлагатай. Ачаалал нэмэгдсэн үед нэмэлт ажиллах хүчийг дайчлах, зам талбайн үйлчлэгч нарын амрах байрыг нэмэгдүүлэх, цагийн менежментийг сайжруулах шаардлагатай” гэлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар тус газрын дарга Б.Мөнхцэцэг “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Гэтэл арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирч байна.

Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна. Хотын төв магистралийг зургаан удаа цэвэрлэх тарифтай. Гэтэл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 22-25 өдөр цэвэрлэгээ хийж байгаа. Түүнчлэн хэчнээн тонн бодис, давс цацах хэмжээг стандартын дагуу тогтоовол эдийн засагт үр өгөөжтэй гэж бодож байна” гэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер үүрэг, даалгавар өгөв.

Үүнд:

  1. Халиа тошин үүсдэг байршлуудад хяналт, шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах.

  2. Нийтийн эзэмшлийн гудамж, замын эгнээ тусгаарлах хайс, хашлага засварлаж, бүрэн бүтэн байдлыг хангаж, угааж цэвэрлэх.

  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт хангалтгүй байгаад онцгойлон анхаарах.

  4. Зам, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг Хөдөлмөрийн хуулийн 88-р зүйлд нийцүүлэн “Шөнийн цагаар гүйцэтгэх” зохион байгуулалт руу шилжих, ажлын явц, үр дүн, үүсэж буй асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийг нэгтгэж танилцуулах.

  5. Явган хүний замын халтиргаа гулгааг арилгах ажилд төрийн байгууллагууд манлайлан оролцож, оюутан залуус, олон нийт, сайн дурын болон хүчний байгууллагуудыг татан оролцуулж, богино хугацаанд бодит үр дүнд хүрсэн компаничилсан ажлыг зохион байгуулах.

  6. Орон сууц, хотхон хороолол, гэр хорооллын дундах зам, талбай, автобусны буудал, замын нуухны цэвэрлэгээг бүрэн, чанартай хийх, бодис, давстай цасыг ногоон байгууламжид хийхгүй байх.

  7. Шинээр ашиглалтад орсон болон цэвэрлэгээ, үйлчилгээ хийгдэхгүй байгаа замуудыг бүрэн эзэнжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулах.

  8. Аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр зам талбайн цэвэрлэгээг чанартай хийлгэж, хэрэглэж буй багаж хэрэгслийн нөөцийг бүрэн байлгах, хяналт тавих.

  9. Давс, бодисын нөөцлөлтийг нэмэгдүүлж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, цаашид лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлтэд үндэслэж ашиглалтад хүлээж авч байх.

  10. Хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтэд орчин үеийн машин механизм, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглах талаар судалгаа, хөрөнгө төсвийн тооцоолол хийж, дүүрэг, хувийн хэвшлийн байгууллагуудын саналыг нэгтгэж танилцуулах. Төр хувийн хэвшлийн оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухалчлах.

  11. Дүүрэг бүр аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэл зам талбайн заагийг зурагжуулан баталгаажуулж, цэвэрлэгээ үйлчилгээний гэрээг байгуулах, 2023 онд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь, аж ахуйн нэгж байгууллагуудыг бүрэн хамруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

  12. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууцны хотхон, хороолол дундах тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгааны зардлыг дүүргийн төсөвт тусгахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top