x

Х.Нямбаатар: УБТЗ-ын албан тушаалтнаас 7,3 тэрбум төгрөгийг хурааж, хөрөнгийг нь шалгаж байна

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр үүрээр саатуулсан байна. Түүний гэр болон хамаарал бүхий этгээдүүдэд нэгжлэг хийхэд 7.3 тэрбум төгрөг олджээ. С.Батдөлийг эрүүгийн цагдаагийн газраас 48 цагийн хугацаатай саатуулаад байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 

Иргэн Б-гийн хувьд УБТЗ-д олон жил ажиллаж байгаа. Одоо тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаал хашдаг гэх урьдчилсан мэдээлэл байна. 

Ер нь бол энэ талын мэдээлэл Ерөнхий сайдад байсан. Энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Өчигдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ "Төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцлээ үргэлжлүүлнэ" гэж хэлсэн. 

Үүн дотор онцолж, төмөр замын тээвэрлэлт, газар олголт холбоотой асуудлыг хэлсэн. Энэ чиглэлийн хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой нь. Үүнээс гадна гаалийн байгууллага, нийгмийн даатгалын салбар, татварын салбар, тээвэр логистикийн салбар, төрийн худалдан авах ажиллагааны салбар, газар олголтын салбарт байгаа бүхий л авлига албан тушаалтнуудын асуудалтай энэ Засгийн газар ямар нэгэн эргэлзээгүйгээр тэмцлээ цааш үргэлжлүүлж байгаа.

Бүх салбарт иргэдээс болон бусад хүмүүсээс ирсэн өргөдөл гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байгаа. 

Мөн Ерөнхий сайд өчигдөр нэг зүйлийг нэмж хэлсэн. Зургадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа, орлогоосоо давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top