x

Техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж байна

Тээврийн хэрэгслээ сүүлийн 5 жил техникийн үзлэгт оруулаагүй бол улсын бүртгэлээс хасах ажлыг Авто тээврийн Үндэсний төв (АТҮТ)-өөс зохион байгуулж байна.

Тодруулбал “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлийн байгууллага автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна гэж заажээ.

Тус заалтыг үндэслэн АТҮТ сүүлийн 5 жилээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162.008 автотээврийн хэрэгслийн жагсаалт гаргаад байна.

Энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Х.Золжаргал "Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд дээрх тоо огт хамаагүй.

Сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй орон сууцны гадаа эсвэл хашаанд байгаа, замын хөдөлгөөнд оролцдоггүй тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хасах юм. Эдгээр нь АТҮТ-д бүртгэлтэй явдаг. Энэ нь түгжрэлтэй холбоотой шийдвэр гаргахад тоон мэдээллүүдээс зөрдөг. Бүртгэлээс хассан тээврийн хэрэгслийг бид хурааж авахгүй. 

Түүнчлэн жил бүрийн татвар нь эзэмшигчийн нэр дээр нэмэгдсээр байдаг. Бүртгэлээс хассанаас хойш тус тээврийн хэрэгслийн татварын өр эзэмшигч дээр нэмэгдэхгүй.

Харин үзлэг оношилгоонд хамрагдаагүй жилүүдийн татварын өр тухайн иргэнд хэвээрээ үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасагдахаас өмнөх үеийн татварыг эзэмшигч заавал төлнө.

Харин иргэд маань таван жил хайгаад олдохгүй байсан сэлбэг нь гэнэт олдоод машинаа унахаар болж болно. Тэр тохиолдолд үзлэг оношилгоондоо хамрагдаад, бүх татвар, торгуулиа төлсний дараа бид бүртгэлийг сэргээгээд өгч болно" гэв.

Бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгслийн мэдээллийг АТҮТ цахим хуудаснаас шалгах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top