x

Д.Сумъяабазар: Олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ талархал илэрхийлье!

Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Туурга тусгаар Монгол эх орныхоо төв цэг болсон нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, амжилт ололтын өрнүүн түүхийг бичилцэж буй эрхэм хүндэт нийслэлийн иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Урсан өнгөрч буй цаг хугацааны үнэ цэн, үр дүнг хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа онооны өрнүүн түүхээс ирэх он жилүүдийнхээ зорилт, зорилгыг хэлэлцэн тодорхойлдог он солигдох энэ цаг хугацаа Та бидний хувьд баяр талархлын торгон мөч юм.

Улаанбаатар хотын удирдлагын баг 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлаж, Хотын стандартыг баталж, хотын соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хамгаалах зорилтыг дэвшүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд Онлайн бизнес төвийг байгуулж, 83 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгодог болсон. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бичиг хэрэг, тээврийн хэрэгслийн зардлыг хэмнэсэн үр дүнтэйгээр 2022 оныг үдэж байна. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 180 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт, 212.4 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж, 196 мянган мод тарилаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 17.7 км хашаа, хайс, 168 байршил дахь 4248 гарааш, 346 самбарыг буулгаж, нийтийн эдэлбэр газрын зам, талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг эхлүүлэв. Энэ бол Улаанбаатар хотын иргэн нэг бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарч, чөлөөтэй зорчих эрхийг хүндэтгэсэн санал санаачилга байсан бөгөөд хотын иргэд, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай дэмжин ажилласанд талархал илэрхийлье.

Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын хувиар залуусын сурч боловсрох эрх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэл сонирхлыг хүндэтгэх үүднээс 118 байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2022 онд 34 байршилд бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Цаашид Улаанбаатар хот урт хугацааны бодлого, төлөвлөлт, шинжлэх ухааны тооцоо, судалгаанд үндэслэн хөгжих учиртай тул энэ л зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан юм.

Эрхэм хүндэт Улаанбаатар хотын иргэд ээ, Та бид өдгөө “Ковид-19”-ийн тархалтаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, геополитикийн зөрчил тэмцэлтэй дэлхийн улс орнуудын хооронд үүссэн улс төрийн амаргүй цаг хугацааг туулж байна. Энэхүү эдийн засгийн хямрал, улс төрийн таагүй нөхцөл байдал Монгол Улсыг ч тойрсонгүй. Энэ цаг хугацаанд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Сүхбаатарын талбайд олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ мөн талархал илэрхийлье. Та бүгдийн шударга ёсны төлөөх тэмцэл Монгол төрийн нүдийг нээж, зоригийг чангалж, эх орны хөгжлийн төлөөх бодлого, зорилтыг урагшлуулж чадлаа.

Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх Та бүхний шаардлага, зарчим бид бүхний хувьд үнэн зөвийн чиг шугам бөгөөд цаашид Монгол Улсын төв цэг, нийслэлийн хотын төлөө нээлттэй хамтран ажиллахыг урьж байна.

Мөн нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байгааг дуулгая. Соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хотыг бий болгох бидний зорилтыг нягтлан хэмжиж, анхааран ажиглаж, хянан зөвлөж, хамтран ажиллахыг дахин хүсье.

Улаанбаатар хотын хэмжээнд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулан, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулахаар зорьж байна. Та бидний хамтран бүтээх Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ерөөл өргөж, улаанбаатарчууд Та бүхэндээ дахин шинэ оны баярын мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top