x

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа магадлангаар суллагджээ

Хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа өчигдөр суллагджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс иргэн Г.Загдаад 2020 оны арваннэгдүгээр сард зургаан жил, 60 хоногийн хорих ял оноосон бөгөөд ялынхаа 1/3-ийг эдэлсний дараа магадлангаар суллагдсан байна.

Г.Загдаа нь 2021 оны долдугаар сард УИХ-аар баталсан Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, хорих ялаас тодорхой хугацаа хасагдсан бөгөөд хүмүүжих хугацаандаа зөрчил, дутагдал гаргаагүй тул ялын хугацаа дуусахаас жилийн өмнө шүүхийн шийдвэрээр суллажээ.

Г.Загдааг өөрийн тэргүүлдэг "Зөв амьдрах ухаан" ТББ-д ирсэн зарим хүнийг хүчирхийлсэн асуудлаар эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн гэх хоёр иргэн 2020 оны дөрөвдүгээр сард хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлсэн билээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцож6 жил 60 хоногийн хугацаатай хорих ял оноосон юм байна.

Мөн түүний эхнэр Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус оноожээ.

2021 оны хоёрдугаар сарын 25-нд шүүгдэгчдийн гомдлоор давж заалдах шатны шүүх хурал хуралдсан ч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 13 цаг 49 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 13 цаг 50 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 13 цаг 51 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цаг 52 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 13 цаг 53 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 54 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 13 цаг 56 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 13 цаг 57 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 13 цаг 59 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 17 цаг 9 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 17 цаг 12 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 17 цаг 13 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 17 цаг 16 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 17 цаг 17 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 17 цаг 20 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 17 цаг 21 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 20 цаг 48 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 20 цаг 50 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 20 цаг 50 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 20 цаг 52 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top