x

"Монголын дарга нар улсдаа ёндоо гэж жил бүр 60-100 сая долларын хохирол учруулсан"

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын талаас нэр бүхий хүмүүсийн нэрс ирсэн, нүүрсний хэрэгт холбогдсон таван хүнд цаазын ял оноосон, тэдгээр хүмүүсийн дунд Монголын улстөрчидтэй олон жилийн түнш Гуо ган гэгч зэрэг байсан гэх мэдээллүүд дэгдээд байгаа билээ. Бид энэ талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компанийн менежер Өмнөд Монгол иргэнтэй ярилцлаа. Тэрээр нэрээ чандлан нууцлахыг хүссэн юм.

-Монгол Улсад нүүрсний хэрэгтэй холбоотой томоохон дуулиан дэгдэж байгаа. Гол үндэслэл нь Монгол Улсаас БНХАУ руу нүүрс экспортлохтой холбоотой асуудлууд гарч ирсэн. Үргэлжлүүлэн БНХАУ-д томоохон баривчилгаа болсон, цаазын ял оноосон гээд дуулиан дэгдээд байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Хятадад баривчилгаа болсон нь үнэн. Гэхдээ энэ нь Монголын нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Өмнөд Монгол өөрөө маш олон нүүрсний уурхайтай. Тэнд болсон асуудал. Танай нүүрсний хэрэг бол Монголын үе үеийн засаг төрийн дарга нар өөрөө идэж уугаад улсдаа том хэмжээний хохирол авч ирсэн. Засгийн газар нь, УИХ-ын гишүүд нь их мөнгө идэж уусан нь хамгийн том хулгай. Нүүрсний хулгайчид гэвэл тээврийн компаниуд биш, жолооч нар бүр ч биш.

-Тэгвэл цаазын ял сонссон хүмүүсийн дунд Баяннуур аймгийн Гуо ган гэх хүн багтсан. Гуо ган нь Монголын улстөрчидтэй түнш гэгддэг. Үүнийг батлах зураг дүрс ч олон нийтийн сүлжээгээр түгээд байгаа. Гуо ган гэж хэн юм бэ, магадгүй манай нүүрсний хэрэгтэй холбоотой байх магадлалтай гэж хардаж байгаа?

-Гуо ган Монголд олон жил байсан хүн. МУИС-д сурч байсан нь ч үнэн.Монголын томоохон албан тушаалтныг таних нь лавтай. Холбоо сүлжээ байгаа гэдгийг хууль хяналтын байгууллага шалгасан байлгүй. Гэхдээ Гуо ган цаазын ял аваагүй. Авлигын хэргээр 16 жилийн хорих ял авсан. Харин танай нүүрсний хэрэгтэй холбоогүй. Эндэх авлигын учиртай болоод 2020 оны гуравдугаар сард ял авсан.

-Нүүрсний хулгай тээврийн компаниудтай холбоогүй гэлээ. Таныхаар хулгай яаж болсон байх вэ?

-Гол үндэслэл нь нүүрс худалдан авах гэрээ хийхэд ёндоо авдагтай холбоотой шүү дээ.

-Нэг ёсондоо авлига авдгийг та хэлээд байна уу. Хэр их ёндоо авах вэ?

-Тонн тутамд 3-5 ам.доллар авна. Энэ бол маш том сэдэв. Болгоомжтой хөндөх хэрэгтэй.

-Яагаад?

-Тонн тутамд 3-5 ам.доллар гээд бодоод үз л дээ. Хэр их мөнгө болох вэ. Гэтэл өнөөдөр хүртэл үүнийг хэн ч хөндөхгүй байна шүү дээ. Энэ бол жинхэнэ хулгай. Нэг жилд 20 сая тонн нүүрс гаргасан гэхээр ёндоо нь гурван доллараар бодоход 60 сая ам.доллар, таван доллараар бодвол 100 сая ам.доллар болно.

-Ёндоог хэн авах вэ?

-Ойлгомжтой шүү дээ. Тээврийн компани, жолооч авахгүй. Монгол дарга нар авна. Ноцтой нэг зүйл хэлэхэд, 2008 оноос хойш гарсан бүх УИХ-ын гишүүд ёндоотой холбоотой.

-Батлахад хэцүү л юм. Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдсон гишүүд бүгд нүүрсний хулгайд холбоотой болж таарах нь байна шүү дээ?

-Танай Сангийн сайд Өмнөговиос гараагүй биз дээ. ЗГХЭГ-ын дарга, ЭТТ-н захирал Өмнөговийнх уу.

-Үгүй л дээ...Тэгвэл та нэрлэж чадах уу?

-Танай УИХ-ын долоон гишүүн нэрлээд байна лээ. А.Адъяасүрэн нүүрстэй холбоотой нь ойлгомжтой. Харин Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ж.Раднаасэд бол биш.

-Холбоотой хүмүүс хэн гэж вэ?

-Засагт өндөр алба хашиж байгаа, мөн өмнө нь Засгийн газарт өндөр алба хашиж байсан хүмүүс. Уул уурхайн яаманд өмнө нь өндөр алба хашиж байсан хүн.

-БНХАУ-ын талаас Монгол Улсын Засгийн газарт нүүрсний хэрэгтэй холбоотой 30 хүний нэрс явуулсан гэдэг. Одоогоор хууль хяналтынхан 17 хүний нэрийг зарлаад байгаа. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Хүмүүсийн нэрс явуулсан гэдэг худал мэдээлэл. Хятад Монгол Улсын дотоод асуудалд орохгүй.

-Нүүрсний гэрээнүүдийг ил болгосон. Нууцад үлдсэн гэрээнүүд нь БНХАУ-ын компаниудтай холбоотой гэгдэж байгаа?

-Бүх гэрээ ил болсон шүү дээ. Яаж аргалж хятадуудыг муухай харагдуулах вэ гэсэн ажиллагаа ч явж байна. Нүүрсний хэргийг хятадуудад тохоод мултрах бодолтой байна.

Хятад хүмүүс мөнгө идэх дургүй нь лавтай. Гэхдээ мөнгө идэхгүй бол ажил бүтэхгүй болохоор л оролцож байгаа. Хятад улсад тийм олон худалдан авагчид байхад зөвхөн хэдэн компани дээр том гэрээ хийгээд байгаа нь том асуудал. Бас дээр нь америкууд дунд нь их хор хутгаж байгаа шүү. Тэд зарим монгол хүмүүсийг дэмжиж хятад монгол хүмүүсийн дунд яс хаядаг. Жагсаалыг санхүүжүүлж байгаа ч гэж үзэж болно.

-Манайхаас нүүрс авахыг сонирхдог хятад компаниуд олон гэсэн үг үү?

-Монголын дарга яг өрсөлдөгч худалдан авагчдыг оруулдаггүй. Зөвхөн удаан жилийн тогтмол худалдан авагчидтай гэрээ хийж байгаа нь асуудалтай. Үе үеийн засаг төр бүгд нүүрсний гэрээн дээр тоглоод мөнгө идээд байгаа. Ер нь бол тээврийн үнэ өндөр байх нь худалдан авагчдад ашиггүй зүйл. Энэ богинын тээврийн үнэд Монголын төр засаг арга хэмжээ авах байх. Бас манайхан уурхайн амнаас нүүрс зарахдаа судалгаа муу хийж үнээ их буруу тогтоож байгаа. Дотоод хяналт муутай. Зөв бодлого байхгүй, бодлого байхад зөв хэрэгжүүлэхгүй байгаагийн уршиг нь энэ болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top