x

Соёлын яам төмс тараах биш, түмнийг гэгээрүүлэх ёстой!

Монгол Улс соёл хариуцсан яамтай болоод гурван жил болж байна. Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү сошиал дагаж хөөсөрдөг, хөвдөг яам болжээ.

Өнөөдрийн энэ нийгэмд, олон нийтэд гэгээрэл, гэрэл хэрэгтэй байна. Уншуулж судлуулж, урагш ахимаар байна. Олон жилийн дараа эргэж сэргэсэн соёлын асуудал эрхэлсэн яам нь амьд уу? У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр өрхийг нь сөхөөд, үүд хаалгыг нь нээгээд, мөнгө төсвийг нь шийдээд өгсөн санагдана. Одоо л улс оронд соёлын бодлого онцгойроод гараад ирэх нь гэж олон нийт хүлээсэн.

Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү төмс тарааж, түмнийг бухимдуулах болсон нь худлаа биш. Харин үндсэн чиг үүрэг болсон соёлын бодлогоо Утга зохиол, Уран зураг, Дуу хөгжим, Кино урлаг гээд тус тусдаа ТББ-уудад лаахайдаад орхисон хэвээр. Нэгдсэн бодлого байдаггүй юм уу, чиг зүгээр хангадаггүй хэрэг үү? Шинэ яам төлөвших, торниж бойжих явц дуусаагүй л байна уу?

Өнөөдөр иргэн бүрд нийгмийн соёл гэгээрэл, яаж дутагдаж байгааг бодлого тодорхойлгч нар нь хар. Олон нийтийн телевизүүдээ хар. Гаднын хуулбар шоу, сугалаа, Хятад Солонгос кино. Үзэгчдээсээ аль хэдийн хоцорсон нэвтрүүлгүүд. Улиг болсон хэдэн ток шоу дүүрсэн хэдэн сувагтай. Үндэсний телевиз нь зурагдсан пянз шиг болж зууны хагас тэртээх шигээ л сууж байна. Үзэл санааны өөрчлөлт, дэвшилд хөтөлсөн ямар ч хөтөлбөр, контент алга. Монголчуудын эв нэгдэл, эх оронч үзлийг эрхэм болгосон, улс орны язгуур эрх ашгаа дээдэлсэн ямар контент, нэвтрүүлэг хаагуур гялайж гялтайгаад байна аа? Нөгөө кино урлаг дэмжих сангийн мөнгө яасан бэ. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, цогцолбор барих юу болсон бэ? Бурханд булаалгаж орхисон билүү. Буцаагаад авч чадсан бил үү, Сайд аа!

Хүн төрөлхтний болон өөрийн улсын сонгодог ном зохиол сурталчилсан ямар арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна, та нар. Гадаадаас хуулбарласан уран бүтээлүүдийн давлагаа. Хяналтгүй харь соёлын довтолгоонд гараа өргөөд бүрэн сууж орхисон уу. Ардын урлаг өв соёлын арвин урын санд нэг юм долдойдож. Түүгээр ажил хийсэн болж. Өмнөх үеийн өв соёлоо хойно урдаа барин гадаадаар гангарч яваа сайдын сургаас өөр танай яамнаас тоймтой чимээ ч алга. Хийж хүчрэхгүй байна уу? Сэтгэх сэтгэлгээний чадамж үнэнхүү дутаж сууна уу?

Монгол Улсын соёл гэгээрлийн алтан хөмрөг хариуцна гэдэг, Соёлын аугаа их сэтгэгчид, зохион туурвигчдын байгууллага толгойлоод сууна гэдэг тэнэг зоригтой, эвсэл хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хийдэг ажил биш ээ. Уран мэдрэмж ухааны цараа алстай хүмүүсийн л ажил. Харин ч урлагийн салбарт өөрсдийн хүчээр яваа талбар, талбарын хувь уран бүтээлчдийн олон жилийн сэтгэл зүтгэл бүтээл дээр соёлын яам шошгоо хадаж хэдэн жил амь тээх гэсэн юм. Эсвэл мундаг сайдын дор мунхаг хүмүүс байгаад байна уу? Сайд нь сайн, баг нь бараан байж ч болно шүү дээ.

Хэрэв тийм бол сайдаараа халхавч хийсэн салбадай нараа яамнаасаа зайлуул. Чаддаг мэддэг хүмүүсээр хүрээлүүлээд чамбай чанга ажиллаад эхэл. Үндэсний соёл чиг баримжаа гэдэг үнэндээ ганц сайдын гадаад хэлний мэдлэг. Энэ тэндээс нь хагас хугас хуулсан эмх цэгцгүй олон улсын соёлын хэлтэрхийг эвлүүлж ойлгохыг хэлдэггүй байх аа. Энэ нийгмийн стресс бухимдлыг анагаах ямар кино, контент байна гаргаад ир дээ. Ямар соён гэгээрлийн нэвтрүүлэг, ямар санал болгох ном зохиол байна вэ чиглүүлээд өг л дөө. Сошиалын хар барааныг жаахан сүлж гэгээ оруулах талаар бодож төлөвлөсөн юм байна уу. Арга ухаан алга уу. Соёлын Яам минь ээ! 

Hollywood гэж хол харайхаасаа өмнө, Netflix гэж нэвт үлээхээсээ урьтаж ядаж нүүдэлчин угсаатан Монгол туургатандаа хүрч ажил аа. Хэдхэн жилийн өмнө даган дуурайдаг байсан Өвөр Монголчууд өмнө чинь гарчихлаа. Тэгэхэд тусгаар улсын соёл тулгандаа сүүмэлзсээр байх уу. Аялал жуулчлал гээд Ерөнхий сайд ирэх жилээс дэлхийд хаалгаа дэлгэлээ. Ерөнхийлөгч нь Их Хааны музей, Төв номын сан бариулаад өгчихлөө. Одоо Үндэсний Урлагийн Их Театрын төсөв хөрөнгө бүрэн шийдүүлчихлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар тултал дэмжээд л байгаа харагдах юм. Ядаж БОАЖЯ- тай ажлаа уялдуул, хамтран ажиллах гэрээ, чиглэлээ тодорхойл. Аймаг сумдын соёлын байгууллагыг жуулчны бааз байгууллагуудтай холбож өг. Урын сан нь орон нутгийн үзэгчдэдээ эл доль болчихсон үдэшлэг голдуу ажиллагаатай өчнөөн сумдын соёлын төв байна.

Саяхан л УИХ-ын зарим гишүүд хэдхэн сумын соёлын төвийн төсөв хэлэлцэхэд хөдөөгийн соёлын төвүүдийг чинь асар буруу ойлголттой явдаг нь харагдсан. Та нарын л байгаа царай тэдэнд ч, нийгэмд ч ийм ойлголт өгч байгаа юм шүү. Энэ улс орон, иргэдэд соёлын чиглүүлэгч чиг баримжаа хэрэгтэй байна аа. Чинбатын охин минь чиглүүлээрэй алив ээ, алив. Тавлаж байгаа юм шиг асууя. Та нар ч өөрсдөө соёлынхоо талаар таг баримжаагүй тас харанхуй тууж яваа даа. Тархины тэжээл болсон соёлын асуудлаа өнөөдрөөс эхлэн танай яамнаас нэхэх болно. Өөр бусад уран бүтээлчдээ ч ер нь уриалъя. "Соёлоо соёолуулъя" давлагаа үүсгэхээс ч өөр арга алга. Нийтэлдэг бичдэг бүхэн нэгдээд явчихна гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлчид минь энэ тал дээр сэрж уриалах цаг болжээ. Үндэстний соёл харанхуй байна хүмүүс ээ! Нийгэм ийм байгааг харахаар нэхэхээс ч өөр ямар ч арга алга. Иргэдээ соёлжуулахгүй юм бол Соёлын нэрээ солино уу, сайд аа.

О.Түвшиндэмбэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top