x

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Р.Онончимэг сонгогдлоо

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Дорждамбын Зүмбэрэллхамын даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, шинэ даргаа сонголоо.

Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн Онончимэг сонгогдлоо. Түүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам хүлээлгэн өгч, ажлын амжилт хүсэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхийн шинэтгэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогыг үргэлжлүүлж, үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж, нийт алба хаагчдаа чадавхжуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.  

Ренчиндоржийн Онончимэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамгийн залуу гишүүн бөгөөд анхны эмэгтэй дарга болж буй юм.

Ренчиндоржийн Онончимэг нь 1996-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч(бакалавр), 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистр, 2005-2007 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, 2009-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Англи хэлний орчуулагч(бакалавр)-ийн мэргэжлийн зэргийг тус тус хамгаалсан. 2018 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторантурт элсэн суралцаж байна. 

Түүнчлэн 2001-2003 онд Монголын Нотариатчидын танхимд Архивч, мэдээллийн албаны ажилтан, 2003-2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2003-2017 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч 2017-2021 онд Монголын Нотариатчидын танхимын Ерөнхийлөгч, Нийслэлийн тойргийн нотариатч, 2021 оны 11 дүгээр сарын 25-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, 2022 оны 12 дугаар сарын 22-оос эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top