x

Сүхбаатарын талбайг “шаардлага тавих” байдлаар чөлөөлсөн гэв

Нүүрсний хулгайн эсрэг, шударга ёс шаардсан иргэдийн жагсаал 19 өдөр үргэлжилсэн. 

Тус жагсаал цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өчигдөр орой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг хүргэж байна.

“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаал, цуглаанд цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийг аливаа гэмт халдлагаас хамгаалах, хэв журам сахиулан нээлттэй, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна.

Мөн жагсаал, цуглаан олон хоногоор гадаа суулт хэлбэрээр үргэлжилж, цаг агаарын байдлаас шалтгаалан жагсагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, цаашлаад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллага, эмч нар тогтмол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан.

Улмаар өнөөдөр /өчигдөр/ Нээлттэй хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулагдахтай холбоотойгоор Төрийн ордны баруун хойд талын хаалганд нэр бүхий 30 иргэн нүцгэлэн тодорхой шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн тул Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.1, 43.2.5-д заасны дагуу эрүүл мэндийг нь эрсдэлд учруулахгүй байх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар эрүүл мэндийн ажилтнууд шаардлага, зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан, иймээс тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад хүргэх ажлыг хамтран зохион байгууллаа.

Дээрх зохицуулалтын хүрээнд эмнэлгийн байгууллагаас жагсагчдад эрүүл мэндээ хамгаалах талаар тодорхой шаардлага тавьсан бөгөөд өнөөдөр /өчигдөр/ 10:00 цагаас Төрийн ордонд зохион байгуулагдана хэмээн зарлагдсан нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголд оролцоно гэсэн иргэд Төрийн ордны баруун хаалганы ойролцоо нүцгэлж эрүүл мэндэд нь хохирол учрах нөхцөл байдал үүссэн тул эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа иргэдийг эрүүл мэндэд нь учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллагатай хамтран нийт 30 иргэнээс Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 19,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 8, нийт 27 иргэнийг боломжит зай талбай бүхий байршилд хүргэж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Мөн энэ үеэр насанд хүрээгүй нэг иргэнийг ар гэрт нь, хоёр эмэгтэйг гэрт нь буцаасан.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа жагсагчдын эрүүл мэнд, амь настай холбоотойгоор нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийн дагуу 18:30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.

Суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эд зүйлс /эсгий, дэвсгэр, дээл, бусад/-ийг гурван автомашинаар ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний төвийн агуулахад түр хугацаагаар хадгалахаар хүргэсэн. Энэхүү үйл ажиллагаа нь тухайн иргэдийг баривчлан, саатуулж байгаа явдал биш бөгөөд харин эмнэлгийн байгууллагаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй гэж үзсэн тул тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан болно.

Одоогоор дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй байна.

Хүйтний цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, суулт зарласан иргэдийг Соёлын төв өргөөнд байрлуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг нь хангах зорилгоор Сүхбаатарын талбайг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх үүднээс шаардлага тавих байдлаар чөлөөлсөн болно” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top