x

Нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцэх нээлттэй сонсгол түр завсарлалаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 10:00 цагт эхлүүллээ. Гэвч иргэдийн зүгээс танхимд оруулсангүй хэмээн эсэргүүцэж, бид төрийн ордонд зурагт үзэхээр ирээгүй гэж дургүйцлээ илэрхийллээ.

Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны дөрвөн танхимд зэрэг явуулж эхэлсэн боловч, оролцогчид Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Улмаар Ажлын хэсэг сонсголын дэг, зохион байгуулалтын талаар хуралдахаар сонсголыг 13:00 цаг хүртэл түр завсарлууллаа.

Өнөөдрийн нээлттэй сонсгол явуулах сэдвийг хүргэж байна.

  • "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;

  • Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;

  • Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай; 

Дашрамд, “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдыг иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ 16 цаг 38 мин Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! 21 цаг 1 мин Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо 21 цаг 37 мин Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ 21 цаг 38 мин Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл 21 цаг 39 мин Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа 21 цаг 40 мин Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ 21 цаг 42 мин Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн 21 цаг 42 мин “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа 21 цаг 44 мин Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ 21 цаг 44 мин Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 21 цаг 46 мин Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ 21 цаг 47 мин Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно 21 цаг 48 мин Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ 21 цаг 49 мин Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ 21 цаг 50 мин Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна Өчигдөр 12 цаг 57 мин Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 12 цаг 57 мин Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна Өчигдөр 12 цаг 56 мин 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 54 мин Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа Өчигдөр 12 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top