x

Галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, эдийн засгаа идэвхтэй дэмжинэ

Хэдхэн хоногийн өмнө “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд өртөөгөөр Хятадын талд түүхэндээ анх удаа 17 галт тэрэг өгсөн явдал нь ковид цар тахлын улмаас сульдаж  тамирдсан Монгол Улсын эдийн засгийг идэвхтэй дэмжиж, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгааг харуулсан.

Цаашдаа экспортын галт тэргийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийн талаар “УБТЗ” ХНН-аас дараах мэдээллийг өглөө.


Монгол Улсаас төмөр замаар гарч байгаа экспортын ачааны 90 гаруй хувийг гүйцэтгэдэг Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар экспортын тээврийн хэмжээг өсгөх нь Монгол Улсын санхүүгийн үзүүлэлт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татвар, валютын орлого нэмэгдэх үндсэн нөхцөлүүдийн нэг юм. УБТЗ цаашдаа галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх бодлоготой ажиллаж байна. УБТЗ-аар зөвхөн энэ жил 48 сая тонн ачаа тээвэрлүүлэх экспортын захиалга ирсэн нь цаашдаа галт тэрэг солилцоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

УБТЗ-ын хувьд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд хүчин чадлаа өсгөх шаардлагатай бүхий л арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлж ирсэн. Энэ жил л гэхэд Замын-Үүд-Шаргын овоо хооронд хос зам тавьж байгаагаас гадна Замын-Үүд-Эрээн хоорондын нарийн царигийн төмөр замыг мөн хос болгох ажлыг хийж байна. Энэ ажлыг хийснээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өснө. Мөн гол замын гурван зүтгүүр авч тээх хүчин чадлаа нэмэгдүүллээ. Түүнчлэн, УБТЗ-ын удирдлага удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Хятадын төмөр зам Эрээн өртөөний ачаа хүлээн авч боловсруулах хүчин чадлыг энэ жил нэмэгдүүлэх өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийсэн. Ийнхүү гадаад болон дотоод талдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсээр байна.

Цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхийн тулд Орос-Монгол-Хятад гурван улсын төмөр замуудын хэлэлцээрээр хоногт солилцох галт тэрэгний тоогоо албан ёсоор тохирох шаардлага үүссэн. Жил бүр хуралдаж ачаа тээврийн хэмжээгээ тохирдог энэхүү хэлэлцээрээр өнөөдрийг хүртэл хоногт 14 галт тэрэг өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөхөөр тохирсон байдаг. Энэ нь өнөөдөр жил бүр өсөн нэмэгдэж байгаа экспортын тээврийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тийм учраас энэ асуудлыг гурван улсын төмөр замуудын хэлэлцээрээр удахгүй нааштайгаар шийдвэрлэнэ гэж итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top