x

"Эрдэнэт үйлдвэр"-т их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс арванхоёрдугаар сарын 12-16-нд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 63 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 777 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 33 хэргийг хааж, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлж, таван хэргийг нэгтгэн шалгаж байгааг АТГ-аас мэдээллээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 712 хэрэг шалгаж байгаа аж.  Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 12 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “О” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хахууль авсан гэх;

  • Тээврийн цагдаагийн албаны албан тушаалтан “С” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;

  • Экологийн цагдаагийн албаны албан тушаалтан “О”, Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан  гэх;

  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын албан тушаалтан “У” нь 2020-2022 онд нийт 78.2 сая төгрөгийг өөрийн цалин дээр үндэслэлгүйгээр нэмж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны удирдах албан тушаалтан “Э” нь Ховд голын голдиролыг түр өөрчлөх зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэх;

  • Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх;

  • Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • “М” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д мэргэжилтнээр томилогдон ажиллах хугацаандаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан, бусдаас хахууль авсан гэх;

  • Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн 24 сая төгрөгийн хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “А” нь нэр бүхий иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгуулж өгсний хариуд хахууль авсан гэх;

  • Архангай аймгийн удирдах албан тушаалтан “М”, “Ө” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

  • Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан зэрэг гэх;

  • Завхан аймгийн Улиастай сумын удирдах албан тушаалтан “Б” нь хүүхдийн нэр бүртгэл ашиглан төсвөөс мөнгө завшсан гэх;

  • Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;

  • Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “Ц” нарын эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;

  • Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх;

  • “М” нь БХБЯ-ны эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа хариуцаж авсан автомашин, механизмыг бусдад зарж борлуулан завшсан, мөнгө угаасан гэх;

  • Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Т” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хахууль авсан гэх;

  • Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтанд иргэн “Б” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөхийг завдсан гэх;

  • Ховд аймаг дахь Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “С” нь бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтаа прокурорт гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top