x

Д.Амарбаясгалан: Би иргэн Г.Ган-Очиртой уулзаж, утсаар холбогдож байгаагүй. Огт танихгүй

Иргэн Г.Ган-Очир өчигдөр олон нийтийн сүлжээг ашиглан хэд хэдэн ноцтой мэдээлэл хийсэн. Түүний мэдээллийг ор үндэслэлгүй хэмээж мэдэгдэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.

Тэрээр "2022.12.12-ны өдөр жүжигчин У.Цогтбаяр, иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк лайвт надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна.

  1. Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.

  2. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.

  3. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй.

Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, Засгийн газрын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Hi (172.70.110.46)
    Минийхээр бол Ган-Очир хүний итгэл дааж чаддаггүй, урваж шарвасан хогийн гаруудын нэг байна. Явах болгондоо бичлэг хийдэг, хүний бөгс ухсан, хэрүүлч, заргач... За тэгээд хэлэх муу үг олдохгүй нь... Чин үнэнийг хэлэхэд олон улын шүүх дээр амжилт олохгүй байхаа... хахаха
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
  • Zochin (162.158.63.151)
    yaj ch bodson ulsiin tusuwuus ch ih mungu neg hunii dansaar orood garna gedeg bol hudlaa asuudal shdee. Ediin zasgiin medlegtei bj ene metiin hudal yumand awtaihgui bh heregtei
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
  • Zochin (172.70.114.90)
    Man-d ajilladag bsn hunii huwid helehed 12 ond Gan-Ochir gj hun bdaggui bsn bga shuu
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
  • Lol (162.158.62.96)
    Заа болиоо нэг муу шалдан баньд хэдэн их наядаар нь авлаа жигшиг. Хаан банкных нь алдаа биз
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочин (172.70.115.3)
    9 Их наяд ₮ бол Хаанбанкны нийт активын 85% юм шдээ хүмүүс бас учиртай бурах хэрэгтэй шүү
    2022 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26 ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 2024-04-26 Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2024-04-26 Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 2024-04-26 Парис хот руу аялах азтанууд тодорлоо 2024-04-26 Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 2024-04-26 “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 2024-04-26 "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 2024-04-26 Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 2024-04-26 Эрх чөлөөний үнэ цэнэ 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас...
Top