x

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг нэн даруй УИХ-д өргөн барих ёстой

Хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Манай улс сонгуулийн тогтолцоогоо хэрхэн яаж өөрчлөх хэрэгтэй вэ?

-Монгол Улс шиг хоёр том гүрний дунд оршдог улсын хувьд парламентын засаглалаа бэхжүүлэх нь туйлын чухал. Парламентын засаглалаас хэзээ ч буцаж, ухарч болохгүй. Гэхдээ парламентын засаглал юун дээр тогтдог, тулгуурладгийг бодох ёстой. Парламентын засаглалын хамгийн гол тулгуур нь парламентад суудалтай улс төрийн намууд байдаг. Гэтэл манай Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль дампуурчихсан байгаагаас болоод асуудлууд бугширч парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд шалан дээр уначихсан. Үүнээс үүдэн парламентад итгэх иргэдийн итгэл үгүй болж, УИХ-ын 76 гишүүнээ 76 хулгайч, дээрэмчин гэж хардаг болсон. Нөгөө талдаа дарга шүтдэг сэтгэлгээ манайд олон жил явсаар ирсэн. УИХ-ын 76 гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл, мандат авсан иргэн. Жирийн иргэдээс ялгаатай нь тодорхой тооны иргэдийг төлөөлж, Монгол Улсын нийтлэг эрх ашгийн өмнөөс дуугардаг, байр сууриа илэрхийлдэг, хууль батлан гаргадаг л хүмүүс. Гэтэл өөрсдийгөө 76 дарга хэмээн ойлгочихсон. Үүний урхагаар Засгийн газрын сайд нартайгаа эрх мэдэл булаацалддаг болсон. Энэ нь парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Ийм учраас тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой хэмээн харж байна.

-Яагаад Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй гэж?

-Хүн хийж үзээгүй, хүрч, авч үзээгүй зүйлээ хүсдэг л дээ. Гэхдээ бидэнд өөрсдөө туулж үзээгүй ч хүн төрөлхтний туулчихсан гашуун туршлага байна. Ялангуяа том гүрнүүдийн дунд оршиж байгаа манайх шиг улс орнууд ихэвчлэн парламентын засаглалыг сонгодог. Үүгээрээ би Ерөнхийлөгчийн засаглалыг муу гэж хэлэх гээд байгаа юм биш. Хөрш орнууд нь нэг хүнд, нэг намд төвлөрсөн тогтолцоотой байгаа тохиолдолд ардчиллын дархлаагаа бий болгохын тулд үүнээс зөрсөн тогтолцоог сонгодог. Тухайлбал, хамгийн сүүлд Казахстан улс Ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглал руу шилжих нь зүйтэй гэдгийг ярьж байна. Манай улсын тухайд авторитар дэглэмтэй буюу нэг улс төрийн нам, нэг хүнээс хэт хамаардаг орнуудын дунд оршиж байгаа учраас олноороо асуудлаа ярилцаж шийдэж байх нь зүйтэй хэмээн үздэг. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрвөл тухайн хүн ямар нэгэн байдлаар гадны нөлөөнд автах, худалдагдах гэх мэт эрсдэл өндөр. Тийм учраас түүхэн туршлагаар нотлогдсон парламентын засаглалтай байх эсэх асуудалд эргэлзэх шаардлагагүй. Ерөнхийлөгчийн засаглал зохих орондоо зохидог. Гэхдээ Монголд хэзээ ч зохихгүй.

-Тэгвэл нэн тэргүүнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь зүйтэй гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Сонгуулийн тогтолцоог нэн яаралтай өөрчлөх ёстой. Үгүй бол өнөөдрийн мажоратор тогтолцоотой байснаас үүдэн Сангийн сайд хэн болно, тэр нь аль тойргоос сонгогдсоноос шалтгаалаад тойрогтоо л их мөнгө зарцуулдаг. Тухайлбал, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Сангийн сайд болвол Увс аймгийн, Хэнтий аймгаас сонгогдвол Хэнтий аймагт зарцуулах хөрөнгө оруулалт, төсвийн мөнгөний хэмжээ нэмэгдсээр байдаг. Тэнд байгаа 2000-5000 иргэний л асуудлыг шийддэг. Гэтэл гурван сая монголчуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын шийдэл бодлого нь гардаггүй. Ийм байж болохгүй шүү дээ. Мөн жижиг мажоратор тогтолцоогоор сонгууль явуулснаар сонгогчдын саналыг худалдаж авахын тулд иргэдийг бүлэглэж мөнгө, гурил будаа, элдэв бэлэг сэлт тараадаг. Энэ сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр 2023 онд ээлжит бус сонгууль зарлаад ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Одоогийн 76 гишүүний нэрийг өөрчилж болох ч тогтолцоо нь хэвээр л байна. Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт иргэд, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан дараагийн ээлжнийхэн гарч ирэх л болно. Өнөөдөр МАН-тай өрсөлдөх мөнгөтэй хэн ч байхгүй. МАНнайман жил дараалан олонх болж, засгийн эрхийг авсан. Дээр нь ЖДҮ, концесс, нүүрс, Хөгжлийн банк гэх мэт олон хулгай гарлаа. Үүнийг дагаад эрх баригч намыг дагасан хэсэг үндсэндээ хамгийн баян байна. МАН-д үйлчилсэн бизнес эрхлэгчдийн бизнес хамгийн их томорсон, цэцэглэсэн. Бусад нь хаалгаа барьсан. Тиймээс мөнгөнөөс хамаарсан сонгуулийн тогтолцоог халах хэрэгтэй. Яагаад урлаг соёлын бүх одууд МАН-ын улстөрчдийг уухайлан дэмжсэн юм. Мөнгөний хэмжээндээ л байгаа ш дээ. Бусад нэр дэвшигчид МАН-ынхны нэр дэвшигчдийн өгч байгаа мөнгийг өгч чадахгүйд л учир нь байгаа юм. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр 2024 онд болох ээлжит сонгуулийг наашлуулаад, УИХ, Засгийн газрыг тараагаад ямар ч өөрчлөлт гарахгүй.

-Мажоратор тогтолцоогоор сонгууль явуулах боломжгүй юм бол холимог болон пропорциональ тогтолцооны алийг нь ашиглах нь манайд илүү тохиромжтой гэж?

-Үндсэн хуулийн Цэцээс холимог системийг ашиглах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ холимог системийн листийг намууд эрэмбэлдэг байж болохгүй. Иргэд эрэмбэлдэг байж болно. Түүнчлэн тойргуудыг томосгох ёстой. Өөрөөр хэлбэл, 3-5 сумыг нийлүүлээд нэг тойрог болгож байгаа нь мөнгөөр сонгогдох боломжийг олгоод байна. Ингэж сонгогдсон гишүүдийг иргэд мэддэггүй, таньдаггүй. Бүр “Ийм гишүүн байдаг юм уу” гээд байдаг. Жалганаас сонгогдсон гишүүн байгаа учраас иргэд мэддэггүй. Тиймээс тойргоо томосгож аймгуудыг нэг тойрог болгочихвол мөнгөтэй хүн мөнгө цацаад ч бүх сонгогчдыг худалдаж авч чадахгүй. Тиймээс энэ ситем рүү л явах ёстой. Мөн парламентын гишүүдийг дарга гэдэг ойлголтоос нь гаргачихвал, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд болохгүй зүйлгүй. Харин данхар төрийг бий болгоод байгаа яамдуудынхаа тоог цөөлөх хэрэгтэй. Монголд 21 сайд байгаад яах юм бэ. Түгжрэлийг шийддэг сайдтай улс манайхаас өөр байхгүй. Монгол Улс шиг оны шилдэг яам шалгаруулдаг улс дэлхийд байхгүй. Ийм ичгэвтэр, онигоотой зүйлээ өөрчил. Ийм жүжиг тавьдгаа болих хэрэгтэй.

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр бол хэд болгох нь зохимжтой вэ?

-Дэлхий нийтэд байдаг сонгогчийн тооноос парламентын гишүүний тоог хувилаад үзэхээр манай улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-140 байх нь зохимжтой. Дахин хэлэхэд, УИХ-ын гишүүдийн дарга гэдэг ойлголтыг хаа хаанаа бүр алга болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намууд хоорондоо том том байраараа өрсөлддөгөө болих хэрэгтэй. Монгол шиг улс төрийн намууд нь дороо кофе шоп ажиллуулаад, түрээслээд, компани аятай бизнес хийж ашиг олдог намтай орон дэлхийд байхгүй. Харин парламентад байгаа суудлын тооноос нь хамаарч төрийн байранд байлгаж өрөөг нь хуваарилдаг. Түүнчлэн намууд шилэн байж бие биедээ хяналт тавих боломжийг нь олгочих. Мөн улс төрийн намууд бүгд өөр өөр дүрэмтэй байгаа. Үүнийг нэг дүрэмтэй болгоё. Харин үзэл баримтлалаараа ялгардаг, өрсөлддөг байж болно. Парламентад суудалтай намуудын нэр хүнд энэ байдлаараа унасаар байвал Монгол төрийн дархлаа байхгүй болох нь. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр буюу суурь өөрчлөлтүүдээ хийхгүйгээр 2023 онд ээлжилт бус сонгууль явуулж, МАНмөнгөөрөө далайлгаж ялалт байгуулбал иргэд итгэхгүй. Иргэдийн амьдралыг туйлд нь хүргэчихээд гурав дахь удаагаа ялалт байгуулбал иргэд сонгуулийн үр дүнд итгэхгүй. Дахин долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдах эрсдэлтэй. Энэ бол аюултай. Том зургаараа манайд ардчилал, парламентын засаглал, УИХ, Засгийн газар хэрэггүй юм байна гэх ойлголт руу орно. Төр үнэгүйднэ. Монгол төрийн бодлого, алсын хараа өвлөгдөөд явах учиртай. Даанч эрх баригчидын байж байгаа царайг харахад юу хийхээ мэдрэхгүй, ойлгохгүй байгаа нь харагдаж байна.

-Таны хэлж байгаа өөрчлөлтүүдийг хийхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй юм байна. Эдгээр хуулиуд хаана очоод гацчихсан байна вэ?

-Миний хувьд Үндсэн хуулиа ойрхон ойрхон өөрчлөхийг огтоос дэмждэггүй. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явуулж болно гэх шийдвэрийг гаргачихсан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Тиймээс Сонгуулийн хуулиа өөрчлөх эрх УИХ-д байгаа. Нөгөө талдаа Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлаад явж байгаа юм билээ. Үнэхээр улс төрийн намууд болохоо больчихлоо гэж бодож, санаа нь зовж байгаа бол Ерөнхийлөгч уг хуулийг УИХ-д нэн даруй өргөн барих ёстой. Уг хууль батлагдвал, ээдрээтэй асуудлын зангилааг тайлах том реформ болно. Манайхан Улс төрийн намын тухай хуулийг урагшлуулдаггүй. Яг хэлэлцээд ирэхээр улс төрийн намууд өөр өөрсдийн явцуу эрх ашигтаа хүлэгдээд, лобби хийгээд асуудлыг унагадаг. Яаж ийм итгэлтэйгээр хэлж байна гэхээр өмнө нь миний бие энэ хуулийг өргөн бариад дэмжигдээгүй. Дээрээс нь төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг хуультай болох ёстой. Тэнгэр оройноосоо цэлмэдэг гэдэг дээ. Монголд доод түвшиндээ хариуцлага хүлээлгэж байгаа боловч Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргад хариуцлага тооцдоггүй. Тэдэнд хариуцлага тооцдог хүнгүй болчихлоо. Тийм учраас энэ хуулийг нэн даруй батлуулах ёстой гэж харж байна.

-УИХ,Засгийн газрын гишүүд өөрөө өөрсдөдөө хариуцлага тооцуулдаг байх хууль өргөн барина гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна?

-Намаас түдгэлзсэн байдгийнхаа хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, өргөн барих ёстой. Ерөнхийлөгч МАН-ын ч дарга биш, АН-ын ч дарга биш. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон тэдний төлөөлөл. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга байсан үеэ бүр мартах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Монгол Улсын нийтлэг эрх ашгийн үүднээс Улс төрийн намын тухай хууль болон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн тухай хуулийг нэн даруй УИХ-д өргөн барих ёстой. Ингээд иргэдтэйгээ нийлж УИХ-д шахалт үзүүлж нэн даруй батлуулах учиртай. Үүнийг хийхгүйгээр Монголын ардчилал бэржихгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top