x

Ж.Сүхбаатар: 30 жилийн түгжрэлийг би 3 сарын дотор шийдэж чадахгүй

Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгт нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр давуу эрхээр явах ёстой. Энэ журам хатуу мөрдөгдөхгүй байгаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд ерөнхий сайд ч оролцсон. 

Нийтийн тээврийн хүрэлцээ, хангамж муугаас гадна саатал ихтэй байна. Автобус хүлээж байгаа иргэд даарч байна. Тэгэхээр энэ нөхцөлд бид хийж чадах арга хэмжээгээ авах ёстой. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэх энэ гурван газар ирэх даваа гарагаас бүх хүчээ дайчлаад, зөвхөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах тал дээр анхаарч ажиллахаар болсон.

Тээврийн цагдаагийн газарт хүний нөөцийн дутагдалтай, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг камераар хянаад торгосон ч үр дүнгүй гэх мэт асуудлууд байгааг ойлгож байна. Гэсэн ч байгаа бүх хүчээ гаргаад нийтийн тээврийг амьсгаа авах хэмжээнд нь ажиллуулах ёстой гэдэг үүргийг өгсөн. Одоо шахалт үзүүлэхээс өөр арга алга. 

Зөвхөн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулснаар түгжрэл арилахгүй ч гэсэн амьсгаа авах хэмжээнд багасна.

Яамгүй сайд гэдэг нөхөр бүх хүний бухимдлыг тайлагч болж хувираад байна. Бүх зүйлийг намайг хариуцдаг гэж олон нийт ойлгоод замын зохицуулалт, нийтийн тээврийг надаас асуугаад байна. Би хариуцсан хүн нь биш. Цаана нь хариуцсан олон газар ажиллаж байгаа.  Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж бий. Тэндээс асуу. 

Хүмүүс намайг зоригтой шийдвэр гарга гээд байх юм. Би зоригтой байгаа, хэнээс айх юм бэ. Замбараагүй байгаа олон асуудлыг шийдэх гээд ажиллаж байна. 20,30 жил бугшсан асуудлын үр дагаврыг би гуравхан сарын дотор шууд шийдэж чадахгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Ухаан чинь хүрэхгүй
    2022 оны 12 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 12 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top