x

Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ

Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан япон иргэдийг Монгол төрийн одон, медалиар шагналаа. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын булгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро

  2. Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын өргемжит консул Такабэ Цүтомү 

Алтан гадас одонгоор

  1. Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки

  2. Японы Олон Улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико

  3. Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Харүхара Акио

  4. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори

  5. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато

  6. "Heart saving project" төслийн Зүрхний мэс засалч Тамүра Масамичи

  7. "Мабучи Мотор" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хүндэт Еренхийлөгч Мабүчи Такаичи

  8. "Шима Сейки" хувьцаат компанийн Ерөнхийлөгч Шима Масахиро

Найрамдал медалиар

  1. Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи

  2. Монгол судлаач, эрдэмтэн Миявака Жюнко

  3. "Глобал" Олон Улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори

Шагнал хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэе. 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такенори Шимизү “Миний сэтгэл маш өндөр байна. Элчин сайдын ажлаа өгснөөс хойш 5-6 жил Монгол, Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллалаа. Ялангуяа их, дээд сургуулиудад Монголын тухай лекц уншдаг байсан. Өнөөдөр би шавь нартайгаа хамт ирсэн. Би энэ шагналыг ганцаараа биш, Монголын тухай судалгаа хийж байсан, хийдэг оюутнуудынхаа хамт авсан гэж бодож, маш их баярлаж байна" хэмээв.

Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки "Би 1979 онд оюутан байхдаа нэг жил Улаанбаатарт суралцсан. Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор уг хүндтэй шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авсандаа маш их баяртай. Мал аж ахуй, нүүдэлчдийн соёл миний сэтгэлийг татдаг. Одоо малчин хүн цөөрч байна. Гэхдээ нүүдэлчдийн сэтгэлгээ бол өөр. Та бүхний дотор ч нүүдэлчдийн сэтгэлгээ оршин байгаа. Мал маллахгүй ч нүүдэлчдийн сэтгэлгээ байсаар байгаа тул энэ талаар судалж, цаашид ч хадгалж явах учиртай гэж бодож байна" гэсэн юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато "Манай хоёр улсын харилцаа бол хүн төвтэй, хүний харилцаанд тулгуурладаг. Цаашид ч үүнд төвлөрч, харилцаагаа өргөжүүлэн, хөгжүүлнэ найдаж байна. Мэдээж хэрэг эдийн засгийн харилцаа чухал. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг харахад улс төр, аюулгүй байдлын харилцаа чухал гэж бодож байна. Мөн боловсрол, хүмүүнлэг зэрэг бүх салбарт хоёр улс харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай" гэв. 

Японы Олон Улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико "Монгол Улсын дээд одон хүртсэндээ маш их баяртай байна. Энэхүү шагналыг зөвхөн надад олгож байгаа биш, ЖАЙКА байгууллага, Япон улсын Засгийн газрын үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Хоёр улс Дунд хугацааны хөтөлбөр байгуулж байгаа. Үүний дагуу ЖАЙКА олон улсын байгууллага Монголд үйл ажиллагаагаа явуулах болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 12 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top