x

Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Өнгөрсөн сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийг прокурор хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад өчигдөр буцаажээ.

Ямар шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаасан болохыг албаны эх сурвалж "Холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон гурван удаагийн шинжээчийн дүгнэлтийн хоёр нь хөнгөн, нэг нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан.

Прокурор хэргийн материал, өмгөөлөгчийн гомдлыг хянан үзээд, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэн дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн" гэж мэдээлжээ. 

Өчигдөр тус хэрэгтэй холбоотойгоор ХЗДХЯ-ны ТНБ-ийн дарга П.Сайнзориг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хүн хүний биеийн онцлог харилцан адилгүй байдаг. Эхэндээ хөнгөн гарч байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан бэртэл гэмтэл нь дархлаа болон бусад хүчин зүйлээс болж хүндэрч болно. Энэ тохиолдолд шинжилгээний дүгнэлт өөрчлөгдөнө. Эхлээд хүнд бэртэл авчхаад хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барсан тохиолдол ч байдаг. Дахиад л дүгнэлт гарч зүйл анги өөрчлөгддөг. Хүний биеийн онцлог гэж байгаа. Нөхцөл байдлууд болон бугшаад явах бололцоотой.Цаашдаа шүүх шинжилгээний хуулиуд өөрчлөгдөж байгаа. Гаргасан шийдвэрүүдийг прокурорын зөвшөөрлөөр гаргаж байгаа этгээд өөрөө тайлбарлана" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 12 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top