x

Сэтгэл зүйч М.Батхүү: Шүүмжлэмтгий, атаархуу нийгэм эцэстээ хүний биед халдахад хүргэж байна

Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэй халдлагад өртөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад буй. Энэ явдал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт энэ сарын 21-нд болжээ.

Хохирогч A нь цэцэрлэгээс хүүхдээ авахаар очоод байсан бөгөөд 22 настай Ц гэгч эмэгтэй индүүгээр толгойг нь цохижээ. Хохирогч эмнэлгийн тусламж авч, Ц-г цагдаагийн ажилтнууд саатуулсан байна.

А нь сошиал сүлжээнд олон мянган дагагчтай бүсгүй аж. Харин Ц нь хүний биед халдсан шалтгаанаа "Би А-гийн сошиал сүлжээнд оруулдаг зураг, бичлэгийг нь байнга үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм" гэх тайлбарыг өгсөн байна.

Хохирогчийн биеийн байдал хэвийн, толгойн гэмтэл хүнд хэлбэрийнх биш гэнэ.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэхдээ "Иргэн Ц нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон мэргэжлийн байгууллагын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар Цагдаагийн байгууллагаас ажиллаж байна" гэсэн юм.

Хэрэгтэн Ц өмнө нь ч энэ төрлийн хэрэгт холбогдож байжээ. Өөрөөр хэлбэл, сошиал сүлжээнд олон дагагчтай өөр нэгэн эмэгтэйн биед халдаж байсан удаатай гэнэ.

Цагдаагийн байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд уг хэргийн шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Үүнээс онцлох нэгэн тайлбар бол нийгмийн сэтгэл зүй өнөөдөр ямар байдалд хүрсэн, сошиал сүлжээний хэрэглээ ямар байх ёстой вэ гэх мэт олон асуудлыг дагуулж байна.

Энэ талаар сэтгэл зүйч М.Батхүүтэй ярилцсан юм.

-Сошиал сүлжээнд танигдсан бүсгүй халдлагад өртсөн байна. Хэрэгт холбогдсон хүний өгсөн тайлбар анхаарал татаж байгаа. “Хохирогчийн зураг, бичлэгийг байнга хардаг, атаархал төрдөг байсан" гэсэн агуулгатай. Сэтгэл зүй талаас ийм байж болох уу?

-Ийм байдалд хүргэж буй олон шалтгаан байгаа л даа. Өнөөдөр улс орны нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын чанар. үнэлэмж гээд олон зүйл эрс тэс ялгаатай байна. Үүнээс шалтгаалаад хүмүүст янз бүрийн үзэл бодол бий болдог.

Хохирогч бүсгүй олны танил гэж байна шүү дээ. Тиймээс мэдээж үйл хөдлөл, өмссөн зүүснээрээ үлгэрлэдэг, түүнийг нь хүмүүс хардаг байсан байж таараа. Тэдгээр дунд тийм байдалд хүрч чадаагүй нөхөд ч байна. Тэд яадаг вэ гэхээр өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Дээр нь маш их шүүмжлэмтгий, атаархуу зан чанартай байх нь элбэг.

Өнөөдрийн нийгэм ийм л болсон шүү дээ. Үүний л үр дүн ийм хэрэгт хүргэж байна.

-Ийм асуудлаас яаж сэргийлэх ёстой вэ?

-Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн.

Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах. гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг.

Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна. Нөгөө талаар хүнд тодорхой хэмжээний ёс суртахууны зарчим гэж бий. Хүн тэр зарчимдаа баригдаж явдаг.

Жишээ нь, Осоржамаа гээд сошиалын бас нэг дүр байдаг шүү дээ. Түүний үйл хөдлөлийг харсан хүмүүс ихэнх нь дургүй байгаагаа илэрхийлдэг. Нэг ёсондоо нөгөө хүний ёс суртахууны зарчим тодорхой хэмжээгээр зөрөөд байгаа учраас илэрхийлж байгаа явдал. Түүнийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ямар ч сошиал хэрэглээндээ анхаарах ёстой.

Хаана юу хийж байгаагаа, ялангуяа хүүхэдтэй холбоотой мэдээллийг маш анхааралтай мэдээлэх ёстой. Мэдээж нийгмийн асуудал болчхоод байгаа ийм зүйлд төр засгаас ч анхаарах ёстой юм. Сэтгэл зүйчдийг олноор бий болгох ёстой.

Европын орнуудад бол сэтгэл зүйн зөвлөгөө мэргэжлийн хэмжээнд хөгжчихсөн. Манайд л сүүлийн жилүүдэд бий болж эхлэх гэж байна. Үүнийг төр засгаас ч анхаарах ёстой юм.

Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн засал бол ийм нийгэмд зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 12 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top