x

"Энэ шагнал шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл юм"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг эрдэмтэн Д.Доржготовт хүртээсэн билээ.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тэрээр "Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө,

Төр, нийгмийн зүтгэлтэн, Чингис хаан одонт эрхмүүд ээ,

Эрдэмтэн судлаач, номын эрхэм нөхөд өө.

Газар зүй, хөрс судлалын шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэнд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна.

Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад өгч байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч буй өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна.

Монголчууд бид ихэс дээдсийн ариун голомт Бурхан Халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торнин, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх, уул ус, газар нутаг, сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ.

Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн хөрст газар хөрвөж, хөвчин дэлхий дайтаж байх цаг дор эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль, цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ.

Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, нэрийдэл, хөрс шороо, ургамал, амьтан, гадаргын хийгээд газрын доорх хэвлийн баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран, тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй.

Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн энэ хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үзэж байна.

Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол, ашид оршихын баталгаа гэдгийг манай үе үеийн судлаачид, эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо  газарзүйн шинжлэх ухааны бүхий л салбарыг хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж, хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд нь өөрийн өчүүхэн боловч хувь нэмэр оруулсандаа баяртай байна.

Хамт олон, хамтран зүтгэгч та бүхнээрээ бахархаж байна.

Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүх мэдээллийг багтаасан шинжлэх ухаан, зураг зүйн бүрэн хэмжээний лавлах “Монгол Улсын үндэсний атлас”-ыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, Монгол орныхоо бараг нийт нутгийг хамарсан хөрс, хөрсөн бүрхэвчийн судалгааны 50 гаруй удаагийн хээрийн экспедиц зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, физик, химийн шинжилгээ, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, бүтээл туурвиж, “Байгаль нуурын сав нуурын экологийн атлас”, “Монгол орны экосистемийн атлас”, “Сэлэнгэ-Байгал нуурын бүс нутгийн экологи-газарзүйн атлас” зэрэг орчин зүйн судалгааны томоохон бүтээлүүдэд оролцлоо.

Энэ судалгааны дүнд өнөөдөр бид нийт Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолох арга зүйг боловсруулан баталгаажуулж, байдал, төлөвийг нь экосистемийн хүрээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэгийг бий болгож чадсан юм.

Энэ бүх ажлыг гүйцэтгэхэд надад итгэл хүлээлгэж, хамтран зүтгэж, тусалж дэмжиж ирсэн Шинжлэх ухааны академийн удирдлага, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн  мэргэжил нэгт эрдэмтэн багш, шавь нартаа болон гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлье.

Монголын төр, түмэн олон минь хувь заяагаар учирсан хөрст энэ нутаг орноо үеийн үед, ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай хэмээн өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна.

Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвжих болтугай" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 12 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top