x

"Иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаанд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Өмнөд бүсийн захиргааны төслийн удирдагч, зам тээвэр, хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Баярмаа Александрыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр тэд түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Баярмаа Александр нь Японы Киотогийн их сургуульд Тээврийн математик загварчлалаар докторын зэрэг хамгаалж, Япон, Голланд, Нидерланд, АНУ зэрэг улсад зам тээвэр, хот төлөвлөлтийн төслүүдэд ажиллаж байсан туршлагатай. Өдгөө тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Өмнөд бүсийн зам тээврийг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төслийг удирдан ажиллаж байна. Лос-Анжелес хотын хийж, хэрэгжүүлж буй ажлын туршлага, түүнийг Улаанбаатар хотод хэрхэн хэрэгжүүлж болох талаар Баярмаа Александраас тодрууллаа.

-Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр өөрийн хийсэн судалгааг танилцуулж болох уу?

-Лос-Анжелес хот бол АНУ-ын хамгийн их түгжрэлтэй хотуудын нэг. Улаанбаатар хоттой нэгэн адил түгжрэл, агаарын бохирдол гэх мэт асуудал тус хотод тулгараад байна. Лос-Анжелес хотын хувьд зохион байгуулалт нь судалгаанд үндэслэж, төлөвлөгөөний дагуу хэрэгждэг. Харин Улаанбаатар хотын хувьд төлөвлөлт, нийтийн тээврийн зарим чиглэл, эргэлт зэрэг нь зохисгүй байгаа юм. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүдийн байршил нь маш замбараагүй, төвлөрөл ихтэй, зогсоол нь асуудалтай байна. Түгжрэл ихтэй газруудад авто зам, зогсоолын тал дээр хатуу бодлого, түгжрэл багатай хэсэгт уян хатан бодлого баримтлах туршлага байдаг.

-Лос-Анжелес хотод түгжрэл маш олон жилийн турш тулгамдсан асуудал байсан, одоо ч үүнийг шийдэхээр ажиллаж байгаа гэж та танилцуулгадаа дурдсан. Тэдгээр авч хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцахгүй юу?

-Тээврийн эрэлт, нийлүүлэлт гэж байгаа. Эрэлт гэдэг нь иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаан, зорилго юм. Өмнө нь зам нэмж барих, нийтийн тээврийг нэмэгдүүлэх, гэрлэн дохионд зохицуулалт хийх гэх мэт зөвхөн нийлүүлэлтэд тулгуурласан арга хэмжээ авч байсан. Харин сүүлийн үед амжилттай хэрэгжиж байгаа арга бол эрэлтэд зохицуулалт хийх явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрэлтийг судалж, яагаад, хэзээ, хаашаа, яах гэж, юугаар явж байна гэдгийг олж тогтоон, эрэлтэд тулгуурлан ажиллаж байгаа. Энэ нь хүмүүсийг хүссэн цагт нь, хүссэн газарт нь хүргэхэд чиглэсэн арга хэмжээ гэсэн үг. Түүнчлэн хүний оролцоог багасгаж, авто замын хөдөлгөөн, удирдлагыг автоматжуулахад технологийг маш сайн ашиглаж, энэ нь үр дүнгээ өгч байна.

-Лос-Анжелес хотноо хэрэгжүүлсэн туршлага Улаанбаатар хотод хэр тохирно гэж үзэж байна вэ?

-Мэдээж хэрэг шууд ижил үр дүн гарахгүй. Учир нь хоёр хотын хүн ам, аж ахуйн нэгж, нийгэм, эдийн засгийн байдал ялгаатай. Тэнд хэрэгжүүлсэн арга энд шууд үр дүнгээ өгөхгүй ч зарим ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын нөхцөл байдал, онцлогт тохируулан хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ 23 цаг 59 мин Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! Өчигдөр 15 цаг 59 мин Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 15 цаг 22 мин Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ Өчигдөр 15 цаг 21 мин Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл Өчигдөр 15 цаг 20 мин Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа Өчигдөр 15 цаг 19 мин Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Өчигдөр 15 цаг 18 мин Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн Өчигдөр 15 цаг 17 мин “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа Өчигдөр 15 цаг 16 мин Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ Өчигдөр 15 цаг 15 мин Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа Өчигдөр 15 цаг 13 мин Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ Өчигдөр 15 цаг 13 мин Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно Өчигдөр 15 цаг 12 мин Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ Өчигдөр 15 цаг 11 мин Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ Өчигдөр 15 цаг 10 мин Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна Өчигдөр 12 цаг 57 мин Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 12 цаг 57 мин Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна Өчигдөр 12 цаг 56 мин 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 54 мин Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа Өчигдөр 12 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top