x

Амиар дэнсэлгэх тэгш эрх

Хүний наймааны хэрэг харь улсад үйлдэгддэг, холын асуудал шиг бидэнд хөндий байсан цаг үе өнгөрч, наян настнаас найман настнууд хүний наймааны хор хохирлын уршгийг мэдэрч байна. Саяхны нэгэн ярилцлагад зургаан настай хүүхэд “хүний наймааны хохирогч болчихвол яана!” гэсэн сэтгэгдэл хэлсэн нь хүн худалдаалах гэмт хэргийн тухай монголчууд ойлголттой болж буйг илтгэх мэт. Хүний наймааны хохирогчдыг ямар нөхцөлд байгааг нүдээрээ харж, багаараа судалж энэ хэргийг нийгэмд ил гаргах замаар үйлдлийг таслан зогсоох холын аялалд гарсан зоригтон бол Хүйсийн тэгш эрх төвийн Г.Ганбаясгах юм. 

ХЭҮК-ын гишүүн С.Дондовын яриаг ЭНД дарж сонсоно уу!

АНХНЫ ХОХИРОГЧДОО ЭХ ОРОНД НЬ АВЧ ИРЭХТЭЙ ЗЭРЭГЦЭН ТЭДНИЙГ- ХЭРЭГТЭН БОЛГОЖ ОРХИХ ИЧГЭВТЭР БАЙСАН

Хохирогчийн кэйс 1: 2003 онд Г.Ганбаясгах төрийн бус байгууллагад хүн худалдаалах гэмт хэргийн анхны тусламж хүссэн дуудлага иржээ. Манай хамаатны хүн Солонгост хүний наймааны хохирогч болсон юм шиг байна. Бидэнд туслаач! Хэмээн яаруу сандруу дуугаар тусламж хүсчээ. Хууран мэхлэгчид хоёр бүжигчин эмэгтэйг бүжиглүүлнэ хэмээн хуурч гэрээ байгуулан Солонгост аваачин биеийг нь үнэлүүлэхээр албадсан аж. Эсэргүүцэн тэмцэлдсэн тэднийг зодон хонгилд хорьжээ. Тэнд хоригдож байхдаа жижигхэн салхивчаар зүтгэсээр гарч чаджээ, тэд. Унтлагын хувцас хөдөрсөн, хөл нүцгэн, мөнгөгүй хоёр бүсгүй гадаа суугаа нэгэн эмээтэй тааралдаж, хэл ойлголцохгүй ч эмгэн тэдэнд шаахай углуулж, хэдэн вонн өгснөөр таксидан Сөүлд ирсэн байна. Энэ хооронд Г.Ганбаясгахын байгууллага Гадаад хэргийн яамд хандаж улмаар Солонгост суугаа Монголын ЭСЯ-тай холбогдон тусламж хүсэж байсан ч дахин баригдахаас айн түгшсэн хоёр бүсгүй хүлээж тэвчилгүй нутаг нэгтнийхээ гадаад паспортыг ашиглан эх орондоо буцан ирж амжжээ.

Ч.СОСОРМАА ХАЙРЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГА НОМООС…

Инфографик

НЭГ ТАЛААР УУР ХҮРМЭЭР, БАС ИЧМЭЭР…

ХЭҮК-ын гишүүн С.Дондов, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга Ж.Төмөрбатын яриаг ЭНД дарж сонсоно уу!

Хохирогчийн кэйс 2: Асрамжийн газрын хүүхдүүдтэй холбоотой хэрэг. Хонконгод 500 ам долларын хөлстэй машин угаах ажлаар хангана хэмээн хүүхдүүдийг мэхлэн хил давуулсан бүлэг залуучууд гарч ирлээ. Хүүхдүүдийн гадаад паспортуудыг тэд ганцхан өдрийн дотор гаргаж, үсийг нь засаж, гоё хувцас өмсүүлэн, галт тэргэнд суулган хил давуулжээ. Хонконгод очингуутаа хүүхдүүдээс паспортуудыг хураан, хулгай хийлгэсэн байна. Төд удалгүй хүүхдүүд цагдаад баригдан, хачирхалтай нь тэд хууран мэхэлж авчирсан ах нарынхаа нэрийг мэддэггүй. Хурцаа, Бумбаарай, Хүүхнээ гэсэн хочийг хэлдэг. Ингээд “Хүйсийн тэгш эрх төв”-өөс хил хамгаалах ерөнхий газарт хандан эдгээр нэрсийг гаргаж өгөхийг хүсэхэд итгэмээргүй хариу өгч. “Бид хэнтэй хамт гарсныг тогтоох боломжгүй, учир нь хилээр хүүхдийг бүртгэдэггүй” гэж. Гэтэл хилээр мал гаргахдаа 15 төрлийн бичиг баримт шаарддаг тогтолцоо бий. Энэ асуудлыг нийгэмд ил болгосноор “Хүүхдийг монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам” батлагдаж байв.

ЯМАР Ч НӨХЦӨЛД ХОХИРОГЧИЙН ТАЛД ЗОГС!

Түүний цаашдын хүсэл бол бодлогын түвшинд хуулиудыг дахин эргэн харж насанд хүрээгүй хүүхдийг хохироож болохгүй гэсэн ойлголтыг хуулиар хатуу сануулсан зүйл заалтуудыг бий болгох.

Уг гэмт хэргийн илрүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдэгт анхаарал хандуулж салбар бүрийн ажилтнууд энэ процессыг таньж мэдэх олон улсын хөгжлийн шатад орох хэрэгтэй байгаа талаар дурьдсан юм.

Ял шийтгэлийн үйл явцын үед хохирогчийг дахин хохироож олон удаагийн давтамжтай мэдүүлэг авдаггүй эхний мэдүүлгээр хэргийг үргэлжлүүлэх, гэмт хэрэгтнүүдийг чөлөөтэй гадуур мэдүүлэг өгөх байдлаар явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байсан юм.

"Эмэгтэй хүний эрх хамгаалагч Зоригтон" мультимедиа бүтээлийн уралдаанд зориулан бүтээв. 

З.Энхбаяр, Б.Батчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 12 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top