x

"Чингис хаан одонг Монголч эрдэмтэн Жек Уэтерфорд хүртэж магадгүй"

Пүрэв гаригт Монгол бахархлын өдөр тохиож буй. Энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд Монгол Улсын тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. 

Тэгвэл энэ удаагийн "Чингис хааны одон"-г Монголч эрдэмтэн Жек Уэтерфорд хүртээх гэж буй талаар шуум таржээ. 

АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг бид “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens) зэрэг номоор нь сайн мэдэх билээ.

Жэк Уэтерфорд нь АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төрж, Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан аж. Өдгөө Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролинад ирж очин судалгаа, бүтээл гаргадаг юм.

Тэрээр XX дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог Алтан гадас одонг түүнд 2006 онд хүртэж байжээ. Мөн түүнчлэн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнагдаж байсан юм.

Түүний 12 жилийн өмнө монголын хэвлэлд сэтгүүлч Ц.Баасансүрэнтэй хийж байсан ярилцлагаас нь хүргэж байна.

Жек Уэтерфорд "Би бүр жаахан байхдаа л Монголд ирж үзэхийг мөрөөддөг байсан. Монголын тухай таван ширхэг марк олсноосоо хойш бүр ч их боддог болсон. Гэхдээ тэр үед Монгол хаалттай байсан л даа. Монгол руу ирэх ямар ч боломж байгаагүй. Харин 1990 онд Турк судлалын ажил эхлүүлчихсэн байхдаа Монголд ирсэн. Хархоринд байдаг Туркийн булшийг судлах гэж. Анх ирэхдээ шөнө буусан. Улаанбаатарыг ч үзэж амжилгүй Хархорин руу явсан. Өглөө нь цэлийсэн талд сэрээд л анхны харцаар дурласан. Судалгааны ажлаа дуусгаад буцахдаа “Дахиж ирэхгүй байх. Тэгээд ч эргээд ирлээ гэхэд одоо төрж байгаа шиг ийм гоё мэдрэмж төрөхгүй биз дээ” гэж бодсон. Гурван сарын дараа эргээд ирсэн чинь бүр ч гоё санагдсан. Монголын тухай бичмээр санагдсан. Энэ орны тухай л бичиж байж Ази, Европ хоёрыг ойлгох юм байна гэж бодсон. Турк эндээс гаралтай, Уйгур эндээс гаралтай. Ази, Европын дунд Монгол байдаг юм байна, энэ орныг ойлговол Ази, Европ хоёрыг ойлгох юм байна гэдэг бодол орж ирсэн. Нүүдэлчний соёл иргэншлийг ойлгох юм бол дэлхий ертөнцийн хувирал өөрчлөлтийг ойлгох юм байна гэж бодсон. Нүүдэлчний соёл дотроо Монголыг ойлгоё гээд явж байтал Чингис гэдэг хүнийг ойлгохгүй бол Монголыг ойлгохгүй юм байна гэж бодсон. Тэгээд Чингис хааны тухай асууж сураглаж эхэлсэн. Чингис хааны түүхийг ойлгоод, Монголтой холбоод Ази, Европыг ойлгож эхэлсэн чинь Монголд дурлачихсан" хэмээн өгүүлж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top