x

С.ГАН-ЭРДЭНЭ: ГОЛОМТ БАНКНЫ ХУВЬЦАА ӨНДӨР ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг нэгжийг нь 1285 төгрөгөөр олон нийтэд санал болгож нийт 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд өнөөдрийг хүртэл гарсан хамгийн том дүнтэй IPO болж байгаа юм. Голомт банкийг олон нийтэд хувьцаагаа санал болгоход нь андеррайтераар ажиллаж буй Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэтэй тус IPO-ын талаар ярилцлаа.

-Голомт банк нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй том дүнтэй IPO-г хийж байна. Энэ хэрээр Монголын  хөрөнгийн зах зээл тэлэх нь тодорхой юм.

-Тийм шүү. Голомт банк IPO хийснээр МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 20 орчим хувиар буюу 1 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Системийн ач холбогдол бүхий таван банк IPO хийж дуусахад хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрч хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Өөрөөр хэлбэл, банкнууд IPO хийснээр Монголын хөрөнгийн зах зээлийн тэлэлтийн шинэ түүхийг бичиж байна гэж хэлж болно.

-Хөрөнгө оруулагчид тухайн компанийнхаа ирээдүйн ашиг, санхүүгийн өсөлтөд хөрөнгө оруулдаг. Иргэдийн хувьд ч банкны салбарын ирээдүйд итгэл төгс байх шиг байна. Андеррайтер компанийн хувьд Голомт банкны ирээдүйг юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын банкны салбар нь бусад салбартайгаа харьцуулахад өндөр өсөлттэй байдаг. Тоогоор илэрхийлбэл, сүүлийн 10 жилд банкны салбарын нийт актив хөрөнгө 6.6 дахин өсөж 41 их наяд төгрөгт хүрсэн.

Үүнийг манай улсын нийт эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 1.5 дахин хурдтай байна гэсэн үг юм. Тэр дундаас Голомт банкны өсөлтийг авч үзвэл 2017 онд нийт хөрөнгийн хэмжээ нь 5.2 их наяд төгрөг байсан 2021 оны байдлаар 8 их наяд төгрөгт хүрсэн.

Он гарснаас хойш буюу 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь тогтвортой, амжилттай өсөлттэй явааг илтгэж байгаа юм. Банкны салбарын энэ хурдацтай тэлэлт, өсөлт нь цаашдаа ч үргэлжлэх болно.

Өнөөдөр банкны салбарын нийт активын хэмжээ нь Монгол Улсын ДНБ-ний 95 хувьтай тэнцэж байна. БНХАУ гэх мэт Азийн хөгжиж буй бусад улсад энэ харьцаа 200-300 хувь байдаг. Тэгэхээр, манай улсын банкны салбарт өсөх, тэлэх асар том орон зай бий.

-Иргэд Голомт банкны хувьцааны өгөөж, ногдол ашгийн хэмжээг ихээхэн сонирхож байна.

-Голомт банк ногдол ашгийнхаа бодлогыг үнэт цаасны танилцуулгадаа маш тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл, дунд хугацаанд буюу 2024-2025 оноос ногдол ашиг тарааж эхлэнэ.

Голомт банк 103 тэрбум төгрөгийн IPO хийснээр банкны харьцаа үзүүлэлтэд маш их эерэг нөлөө гарах юм. Тухайлбал, өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр 800 тэрбум төгрөгийн зээл гаргах боломж бүрдэнэ.

Иргэд, ААН-үүдэд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэнээр тухайн салбартаа эерэг үр дүн авчирна. Улмаар Монгол Улсын эдийн засаг идэвхжих юм. Мэдээж, зээл олголтыг дагаад банкны ашиг нэмэгдэх болно.

Тийм ч учраас Голомт Капиталын зүгээс харилцагчдадаа ногдол ашгаас хүртэх өгөөжөө урт хугацаанд харж, хөрөнгө оруулах хэрэгтэйг байнга зөвлөж байгаа.

Андеррайтеруудын зүгээс Голомт банкны хувьцаа нь урт хугацаандаа үнэ цэнтэй, өндөр өсөлттэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэл төгс байна. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны арилжааны ханшийн өөрчлөлтөөс ашиг хийх боломж бий.

Учир нь банкны салбар бол дэлхийн жишигт ч хамгийн бага ханшийн савлагаатай,  ногдол ашиг нь ч харьцангуй тогтвортой, хувьцааны ханш нь алгуур өсөх хандлагатай байдгаараа онцлотой юм.

Энэ ч утгаараа олон нийтэд санал болгож байгаа хувьцааны 80 хувийг стратегийн буюу урт хугацаанд хувьцаагаа хадгалах хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

-Голомт банк IPO хийх зөвшөөрлөө авснаас хойш хөрөнгийн зах зээл “буцалж” байна. Одоогоор урьдчилсан захиалгын явц ямар байна вэ? Андеррайтерийн хувьд IPO хэр амжилттай болно гэсэн хүлээлттэй байна вэ?

-IPO хийсний дараах Голомт банкны өөрийн хөрөнгөтэй нь IPO-ын үнэлгээг харьцуулсан P/B харьцаа нь 1.15Х байгаа юм. МХБ-ийн Топ-20 компанийн хувьд энэ харьцаа 2021 оны төгсгөлөөр 3.05Х байсан бол Азийн бусад хөгжиж буй орнуудын банкнуудынх 1.1-2.6Х байна.

Өөрөөр хэлбэл, Голомт банкны шинэ хөрөнгө оруулагчид одоогийн хувьцаа эзэмшигчидтэй ойролцоо үнээр буюу харьцангуй хямдаар хувьцаа эзэмших боломжтой.

Энэ боломжийг зах зээл маш мэдрэг хүлээн авч байна. Road show буюу албан ёсны сурталчилгаа эхэлсэн эхний өдөртөө л урьдчилсан захиалга 100 хувь даваад байна. Энэ нь Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байгааг харуулж байгаа юм.

Тэгэхээр, захиалга давж биелэх нь тодорхой боллоо. Тиймээс стратегийн бус хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалт хийх тул захиалга нь 100 хувь биелэх боломжгүй гэдгийг мэдэж байх нь чухал юм. Одоогоор ямар хэмжээгээр хувь тэнцүүлэх вэ гэдгийг хэлэхэд арай эрт байна.

-Тэгэхээр бүх захиалга биелэхгүй байх магадлалтай, хувьцаагүй үлдэнэ гэсэн үг үү? Хувь тэнцүүлнэ гэдгийг тайлбарлаж өгөөч?

Голомт банкны IPO-ийн 80 хувийг стратегийн буюу илүү урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Үлдсэн 20 хувийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм.

Тэгэхээр захиалга хэр давахаас хамаарч хувь тэнцүүлэх агаар хувьцааг хөрөнгө оруулагчдад тэгш хувиарлах юм.

Жишээлбэл, нийт 140 тэрбум төгрөгийн захиалга ирлээ гэж тооцоход олон нийтийн захиалга ойролцоогоор 30 хувиар биелнэ. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн захиалга өгсөн хөрөнгө оруулагч ойролцоогоор 3.3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг анхдагч зах зээлээс авна гэсэн үг.

Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд хоёрдогч зах зээл дээрээс нэмж хувьцаа худалдан авах, анхдагч зах зээлээс авсан хувьцаагаа зарах бүрэн боломж бий.

-Компанийн засаглалын хувьд IPO хийсний дараа Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн эзэмшил болон бүтцэд ямар өөрчлөлт гарах бол?

Голомт банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж, засаглал дахь оролцоог нь чухалчилж ирснийг онцлох хэрэгтэй. Одоогоор Голомт банкны 13 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг бөгөөд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд 2 төлөөлөл нь бий.

IPO хийгдсэний дараа жижиг хувьцаа эзэмшигчдийн эзлэх дүн 20 гаруй хувь болж өснө. Банкны тухай хуулинд зааснаар ирээдүйд нэг хувьцаа эзэмшигч банкны 20 хүртэлх хувийг эзэмшдэг болно.

Тэгэхээр цаашид хуулийн хүрээнд хувьцааны төвлөрөл багасах болно. Энэ нь зөвхөн банкнуудын гэлтгүй Монголын бизнесийн салбарт засаглалын тогтвортой, эрүүл жишиг болж, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Банкны салбар нь өдөр бүр тайлан гаргаж Монголбанканд хянуулдаг хариуцлага өндөртэй бизнес. Үүнээс гадна Голомт банк жил бүр дэлхийн топ 4-т багтдаг шилдэг аудитын компаниудаар аудит хийлгэдэг. IPO хийснээр хувьцаа эзэмшигчид давхар хяналтаа тогтооно зэрэг өндөр ач холбогдолтой юм. 

-Голомт Банкны IPO үндсэн захиалга авах хугацаа ойртож байна.  Үндсэн, болон урьдчилсан захиалгаа хэрхэн өгөхөө мэдэхгүй байгаа хүмүүс хаашаа хандах вэ?

-Мэдээллийн технологийн ололт амжилтуудыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлснээр  хөрөнгө оруулалт хийх нь өдрөөс өдөрт хялбархан, ухаалаг болж байна.

Голомт Банкны IPO-д оролцох маш олон боломж, ухаалаг шийдэл бий. Голомт банкны IPO-д хамгийн хялбараар оролцох боломж бол https://trader.golomtcapital.com/mn/public/golomtbankipo хаягаар хандаад дансаа нээж, захиалга өгөх юм.

Бидний хувьд Монголын хамгийн анхны онлайн арилжааны системийг нэвтрүүлж байсан туршлагатай. Тиймээс улам сайжруулж хөгжүүлсэн онлайн арилжааны www.trader.golomtcapital.com сайт болон гар утасны Golomt Capital аппликэйшнээрээ иргэдэд үйлчилж байна. Харилцагчид маань шууд эдгээр платформоо ашиглаад захиалгаа өгөх боломжтой.  

Мөн www.egolomt.mn, Social Pay аппликэйшн, Голомт Капитал компанийн байранд ирээд дансаа үнэгүй нээлгээд, хувьцаагаа захиалах боломжтой.

Манай компанийн хувьд  илүү олон хүнийг Голомт банкны хувьцааг эзэмшигч болоосой гэсэн үүднээс хамгийн бага буюу 0.56 хувийн шимтгэлтэйгээр үйлчилж байгаагаа дуулгахдаа баяртай байна.

Мөн та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайтаас авахаас гадна Голомт банкны 1800-1646 болон Голомт Капитал компанийн 7012-1530 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top