Иванка Трамп өөрийн бага дүү Тиффанийн хурим дээр авахуулсан зургаа цахим орчинд хуваалцжээ.
Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын экс ерөнхийлөгчийн бага охин Тиффани Трамп Ливаны тэрбумтан Майкл Булостай гэрлэн хуримаа хийсэн юм. Палм-Бич дэх Дональд Трампын эдлэнд хуримын ёслол болж хосуудын хамаатан садан, найз нөхөд нь байцгаав. Сүйт бүсгүйн том эгч Иванка Трамп хуриманд Elie Saab брэндийн цэнхэр торгон чээживч ба доош долгиолон урссан нугалаастай юбкаас бүрэлдсэн даашинзтай ирсэн байв.
Иванка даашинзаа өндөр, өргөн өсгий бүхий зузаан ултай мөнгөлөг задгай шаахай, гэрэлтсэн шифон нөмрөгөөр нэмэрлэн гоёжээ. Гэтэл цахим сүлжээ хэрэглэгчид "Хулгайчийг барих" гэсэн 1954 киноны Грейс Келлийн дүрийг Иванка Трамп давтжээ гэж үнэлэв.
Иванка Трамп хуриманд нөхөр Жаред Кушнер ба охин Арабелла, хөвгүүд Теодор, Жозеф нарын хамт ирсэн байв.
М.ЦОГТ