x

Хуульч О.Батхүү: Банкны нэг хувийн шимтгэлээр иргэд шүүхэд хандаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой

Арилжааны банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг иргэдээс авдаг асуудлаар Улсын дээд шүүх өнгөрсөн баасан гаригт шийдвэр гаргажээ. Иргэн А арилжааны банкнаас зээл авахдаа нэг сая төгрөгийн шимтгэлийг өгсөн асуудлаар шүүхэд хандсан аж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс банкийг иргэнд шимтгэлийн мөнгийг буцааж олгох ёстой гэж үзсэн ч Улсын дээд шүүх банк шимтгэл авах болсон баримт нотолгоог гаргах ёстой гэжээ. Энэ нь цаашид арилжааны банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид үзэж байгаа юм. Энэ талаар хуульч өмгөөлөгч О.Батхүүтэй ярилцлаа.

-Улсын дээд шүүхийн өнгөрсөн баасан гаригийн шийдвэр банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид онцолж байна. Үнэхээр тийм боломж олгочихов уу. Иргэд шимтгэлээ буцаан авах нөхцөл байна уу?

-Улсын дээд шүүх 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд арилжааны банкны зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр бол зээл авагч иргэний талд гарсан. Яахав, өмнөх шийдвэрээс өөр нэг нь хөөн хэлэлцэх хугацааг гурван жил болгосон байсан. Энэ бол иргэний маргаан байсан учраас Иргэний хуульд гэрээний талаар зааснаар гурван жил байдаг учраас ингэж шийдсэн хэрэг.

Энэ талаар Улсын дээд шүүх тайлбар гаргасан байсан шүү дээ. Гол агуулга нь арилжааны банк зээл олгохдоо зардал гэж нэг хувийн шимтгэл аваад байгаа. Нэхэмжлэх гаргагч иргэн банкийг шимтгэлийн мөнгөө зарцуулж байгаа зардлаа нотол гэж шаардсан.

Тэгэхэд банк нотолгоо гаргаж өгч чадаагүй. Тиймээс Дээд шүүх шийдвэр гаргахдаа банк иргэнээс авч буй шимтгэлийн мөнгө үндэслэлтэй байх ёстой гэж үзлээ. Энэ тохиолдолд банк шимтгэлээ нотолж чадаагүй учраас иргэнд буцаан олгохоор болж байна.

-Тэгвэл иргэд шүүхэд хандаж болох уу. Гол нь шимтгэлээ буцаан авах боломж бүрдэв үү?

-Боломжтой. Би энэ асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Түүнээс өмнө иргэд шүүхэд хандаад нэхэмжлэлээ авч байсан. Дараа нь авсан. Тиймээс иргэд нэг хувийн шимтгэлээ буцаан авахаар шүүхэд хандах боломжтой. Гол нь одоогоор ипотекийн зээлтэй 106.000 хүн байдаг юм байна. Тэд бүгд шүүхэд хандвал шүүхийн ачаалал маш хүнд болно. Тиймээс арилжааны банкууд энэ нөхцөлийг харгалзаад шийдвэрээ өөрчлөх ёстой. Гэвч одоогоор банкууд өөрсдөө шүүхэд хандаад байгаа учраас иргэд шимтгэлээ нэхэмжлэхээс аргагүй.

-Хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэлээ. Тэгэхээр үүнээс өмнө зээл авч байсан иргэд хандаж болох уу?

-Болно. Хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр хэвээр байгаа.

-ШӨХТГ-аас арилжааны банкуудад торгууль тавьсны хариуд шүүхэд дуудагдаад байгаа. Та энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэсэн. Процесс ямар шатанд явна вэ?

-Арилжааны долоон банк ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Нэг агуулгатай асуудлаар хандсан учраас шүүх хэргийг нэгтгэдэг. Одоогоор нэгтгэх шатанд явж байгаа болов уу. Цаашлаад нотлох баримт цуглуулах, шүүх хурлын тов зарлах гээд үргэлжилнэ.

-Ер нь арилжааны банкууд нэг хувийн шимтгэлийг бүрмөсөн зогсоох ёстой юу, эсвэл шимтгэлийнх нь зардал үндэслэлтэй байх ёстой. Хуулийн хүрээнд та тайлбарлаж өгөөч?

-Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай урт нэртэй хууль бий. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн хууль нь мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулин дээр банк шимтгэл авахыг огт зөвшөөрдөггүй байсан. Харин хуулийн шинэчлэлээр энэ тухай заахдаа шимтгэл авч болно, гэхдээ тэр нь үндэслэлтэй байх ёстой гэж үзсэн. Миний харж байгаагаар ипотек, цалингийн зээлэнд ямар ч зардал гарахгүй. Эдийн засагч нь байрыг нь очиж үзээд зураг авч ирэх ёстой гэдэг ч тэр бүр очдоггүй. Бүх материалаа иргэн өөрөө бүрдүүлдэг. Харин бизнесийн зээлэн дээр зардал гарах боломжтой. Түүнийгээ л үндэслэлтэй нотлох ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хөвсгөл (172.69.252.132)
    Иргэд шүүхдэж бхаар буцаан олго гээл шийдвэр гаргаач
    2022 оны 11 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 11 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 34 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 41 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 56 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 12 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 18 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 29 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 32 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 44 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 46 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 50 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 52 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 57 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 48 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 8 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 21 цаг 2 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 8 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 11 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 13 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top