x

ЭМГЭНЭЛ | Шаравын ЧОЙМАА

ЭМГЭНЭЛ

ШАРАВЫН ЧОЙМАА

(1951-2022)

Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор Шаравын Чоймаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр таалал төгсөж, Монголын боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх салбарт хүнд гарз тохиолоо.

Ш.Чоймаа 1951 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Шар харгана хэмээх газар мэндэлж, эрдэм номтой аав, элбэрэл төгөлдөр ээжийнхээ гар дээр бага насаа өнгөрүүлжээ. Тэрээр 1971 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 1 дүгээр арван жилийн дунд сургууль, 1976 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийг дүүргэжээ.

Профессор Ш.Чоймаа 1976 оноос хойш төрөлх их сургуульдаа багш, Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Мөн Хумбольдтын Их Сургууль, Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургууль, Ланжоу-гийн Баруун Хойд Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургуульд зочин профессороор уригдан багшилсан.

2003 онд “Монголын нууц товчоо, Лувсанданзаны Алтан товчийн эхийн харьцуулсан судалгаа” сэдэвт бүтээлээр хэл шинжлэлийн ухааны доктор, 2004 онд “Монгол түүхэн сурвалжийн эх бичгийн судалгаа” сэдэвт бүтээлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1996 онд МУИС-ийн дэд профессор, 2011 онд профессор цол хүртжээ.

Профессор Ш.Чоймаа Монгол Улсын Их Сургуульд монгол бичиг, түүхэн хэл зүй, орчин цагийн монгол хэл, төвөд хэл, сурвалж судлал, Монголын нууц товчооны судлал зэрэг хичээлийн хөтөлбөрийг боловсруулж бакалавр, магистр, докторын түвшинд зааж байв. Тэр бээр олон орны оюутан, аспирант, мэргэжил дээшлүүлэгч нарт хичээл зааж, гадаадын монгол судлаачдыг бэлтгэхэд хичээн зүтгэсэн төдийгүй монгол судлалын сургалт, судалгааны салбарт эх бичиг судлалын дэг сургуулийг бүтээлчээр хөгжүүлж, олон арван шилдэг судлаачийг эрдмийн мөрд хөтөлсөн эрхэм багш байлаа.

Доктор Ш.Чоймаа “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч”, “Монголын нууц товчоо” хийгээд монгол сурвалж бичгийн судлал”, “Монголын нууц товчоо”, “Монгол уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм”, “Тэмүжин хөвгүүнээс тэнгэрлэг эзэнд”, “Буддын шашин соёлын тайлбар толь”, “Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, “Монгол бичгийн хэлний тонгоруу толь бичиг”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол хүний нэрийн толь” зэрэг нэг сэдэвт бүтээл, ном товхимол, сурах бичиг, гарын авлага туурвиж, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, олон улсын 50 шахам хуралд илтгэл хэлэлцүүлсэн.

Ш.Чоймаа 1988 оноос эхлэн сонин сэтгүүлд монгол бичгийн хичээл тогтмол нийтлүүлж байгаад 1989 оноос Монгол телевизээр бүх нийтийн монгол бичгийн сургалтад зориулсан цуврал хичээл заасан нь үндэсний бичиг үсгээ сурч мэдэх хүсэл тэмүүллийн галыг бадраасан их үйл хэрэг болсон юм. Тэр бээр монгол хэлний дархлааг бэхжүүлэх, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх үйлсэд манлайлан оролцож монгол төрийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.

Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 2002 онд “Монгол Улсын Гавьяат багш”, 2006 онд “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч” хэмээх хоймсон бүтээлд нь “Монгол Улсын Төрийн шагнал”, 2017 онд “Монгол Улсын Ардын багш” цол хүртээжээ.

Шаравын Чоймаа нь “Уламжлалт ёс суртахуун, монгол хэл, бичиг, монгол сэтгэлгээ, шашин соёл, дотоод сэтгэлийн ариусал, үндэсний эрх ашгаа бодох ухаарал нь монголчуудыг аварна” хэмээх үзлийг чин бат баримталж, насан турхруу эх хэл, үндэсний бичиг, өв соёлоо заан сургах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээн зүтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, дэлхийн монгол судлалын гарамгай эрдэмтэн, монгол түмний их соён гэгээрүүлэгч байлаа.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, элбэрэлт асрангуй, шаргуу бүтээлч, тууштай зарчимч зан чанар, оюун билгийн гэгээн үйлс, дөлгөөн хичээнгүй дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөрч үлдэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top