x

Батлан хамгаалахын төв архивын таван лавлагааг е-mongolia-аас авах боломжтой

Батлан хамгаалахын төв архиваас таван төрлийн лавлагааг е-mongolia системд нэвтрүүлжээ.

Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм. Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэх юм.

Тус байгууллага нь иргэд, албан байгууллагын эрэлт хүсэлтийг хүлээн авахдаа биечлэн болон өргөдлөөр гэсэн хоёр хэлбэрээр хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байжээ. Батлан хамгаалахын Төв архиваас ᠎E-Mongolia системийн веб суурьт үйлчилгээнд үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд тус системийн гар утасны аппликэйшн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагаа туршилтын хугацаандаа явж байгааг хэллээ. 

Батлан хамгаалахын Төв архиваас дараах таван лавлагааг цахимаар захиалга өгч хүлээн авах боломжтой:

  • Монголын ардын арми, Ардын цэрэг, Зэвсэгт хүчинд 1951- 2018 онуудад хугацаат цэргийн алба хаасан тухай;

  • Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа командлал, анги байгууллагуудад хөдөлмөр эрхэлсэн тухай лавлагаа;

  • БХЯ-ны харьяа байгууллага, Монголын ардын арми, Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хөдөлмөр эрхэлж цалинжсан тухай лавлагаа үйлчилгээ;

  • 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны улсын баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн алба хааж, дайн байлдаанд оролцсон ахмад дайчдын тухай лавлагаа;

  • Цол шагнагдсан, албан тушаалд томилогдсон тушаал, сургуульд элссэн болон төгссөн тушаал болон дүнгийн хүснэгтийн хуулбар зэрэг үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn сайтад хандан авах боломжтой.

Үйлчилгээний алхам:

  • Иргэн тухай байгууллагын үйлчилгээ сонгох;

  • Өөрийн нэвтрэх эрхээр тус системд нэвтрэх;

  • Авах үйлчилгээнд хүсэлт гаргах;

  • Хүсэлт шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэхээр очсон үйлчилгээний хураамжийг  төлөх;

  • Шийдвэрлэгдсэн хүсэлтийг хүлээн авах;

Иргэдээс ирүүлсэн хүсэлт нь тухайн байгууллагын ᠎E-Mongolia системийн админд очих ба хариуцсан чиглэлийн лавлагааны ажилтанд хуваарилж  хүсэлтийг шийдвэрлэж лавлагааг тухайн иргэнд биечлэн болон ᠎E-Mongolia системд цахим хувиар тухайн иргэний захиалгад хавсарган явуулж байгааг мөн хэлэв. 

"Үндэсний дата төв" УТҮГ төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан бөгөөд “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 34-т заасны дагуу 2022 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн тус хуулийн шилжилтийн үеийн зохицуулалтаар тоон гарын үсгийг түр хугацаанд олгогдохооргүй болсон.

Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын үйл ажиллагаа хэвийн болсны дараа “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 8.1 дүгээр заалтын дагуу тамгыг орлох чадамжтай тоон гарын үсгээр лавлагааг баталгаажуулан иргэнд цахимаар дамжуулах ажлыг цаашид төлөвлөн ажиллаж байна.

Батлан хамгаалахын Төв архив нь Үндэсний ардчилсан хувьсгал ялсан үеэс /1921 оноос/ өнөөг хүртэлх Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг зохих хууль, заавар, дүрэм, журмын дагуу эмхлэн цэгцлэх, сэлбэн засах, данс, бүртгэлд оруулах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээллийн ач холбогдол бүхий баримтыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гаргах өгөх үйл ажиллагааг явуулдаг Төрийн үйлчилгээний байгууллага юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top