x

Цэцэг Бямбааг төслийн удирдагчаар тавьсан шалтгаанаа тайлбарлахыг ХОТЫН ДАРГААС ШААРДЛАА

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-аас туршлага судлахаар болсныг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн бөгөөд төслийн удирдагчаар соошил орчинд Цэцэг Бямбаа нэрээр алдаршсан жүжигчин Б.Цэцэг ажиллаж байгаа тухай олон нийт саяхан мэдсэн билээ.

Тэгвэл энэ хамтын ажиллагаа нэлээд эрт буюу өнгөрөгч тавдугаар сард эхэлжээ. Энэ тухай төслийн удирдагч Б.Цэцэгийн олон нийтэд хийсэн зарим мэдээлэлтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар уучлалт гуйж, тайлбар хийхийг "Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөний залуус шаардлаа.

Болсон явдлыг тодруулбал, лхагва гаригт Zarig.mn сайтын "Хоёр тал" ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагч Б.Цэцэг "Тавдугаар сарын 26-нд Хотын дарга Д.Сумъяабазар намайг дуудаад, очиж уулзсан. Олон нийттэй хамааралтай холбоотой ажил юм болов уу гэсэн баримжаатай очиход санал болгосон зүйл нь таамгаас зөрсөн. Нийгмийн эрх ашгийг хүндэтгэсэн төсөл хөтөлбөр бөгөөд 2013 оноос хойш яригдаад өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй явж байгаа төсөл хөтөлбөр гэсэн. Тэгээд иргэний нийгмийн дуу хоолой болсон танд санал болгож байна гээд Туул, Сэлбэ гол орчмын төслийг судалж үзэх санал тавьсан. Би судалсны үндсэн дээр холбогдох хүмүүстэй нь уулзаад, төслийн гацалтыг яаж гаргах вэ зэрэг стратеги боловсруулж эхэлсэн. Иргэдийн оролцоотой хөдөлгөх үүднээс төслийн нэгж болгож хувиргаад, бие даасан байгууллага болгож байж энэ төсөл цааш явах юм байна гээд Засаг даргад хүсэлт тавьсан.

Мөн би хадгаламжийнхаа хугацааг цуцлуулаад хүмүүсийнхээ билетийг авсан, төрийг хараад нэмэргүй юм байна гээд... Нийт 10,728,400 төгрөгийг өөрийнхөө хадгаламжаас гаргасан. Үүний үр дүн нь сайн байсанд баярлаж байна” хэмээн ярьжээ.

Түүний хийсэн энэ мэдээлэл болон Цэцэг Бямбааг төслийн удирдагчаар тавьсан шалтгаанаа тайлбарлахыг "Creative100" хөдөлгөөний залуус хотын дарга Д.Сумъяабазараас шаардлаа.

"ХОТЫН ДАРГА МЭРГЭЖЛИЙН ЗАЛУУЧУУДААС БОЛОН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ"

зураг

"Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөний зохицуулагч, урбанист Э.Золзаяа өчигдөр хөдөлгөөний албан ёсны пэйж хуудсаар лайв хийж, өөрийн байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ,

-"Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөнийг 2019 оноос хойш мэргэжлийн залуучууд санаачлан явуулж байгаа. Мэргэжлийн залуучуудын хувьд Б.Цэцэг гэдэг хүний энэ яриаг бид доромжлол гэж хүлээн авч байна. 

Тавдугаар сарын эхний долоо хоногт мэргэжлийн хот төлөвлөгч, мэргэжлийн инженер, мэргэжлийн тээврийн салбарын төлөөлөл, дизайнерууд, архитектуруудыг нэгтгэсэн Creative100 холбооноос хоттойгоо хамтран ажиллаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлье гээд Хотын даргын үүдийг сахиж, мөргөж сөгдөх шахаж байж хэд хэдэн удаа санал тавьсан юм.  Гэтэл хэдэн зураг үнэгүй хийгээд өгөөч гэсэн. Бид Хотын даргад тодорхой гудамжуудаа хэлээд өгвөл бид өөрсдийн хөрөнгөөр жишиг болгон тохижуулаад үзүүлье гэдэг санал хүртэл тавьсан.

Хотын дарга мэргэжлийн залуучууд хоттойгоо сайн дурын үндсэн дээр хамтарч ажиллая гэхэд хүлээж аваагүй мөртлөө бидний араар /тавдугаар сарын 26-нд/ яагаад Б.Цэцэг гэх хүнийг дуудаж, энэ том ажлыг өгч байгаа юм бэ. Мэргэжлийн залуус нь хотоо сайхан болгоё гэхээр хаалга үүд нь хаалттай. Гэтэл жүжигчин Б.Цэцэгт энэ боломжууд яагаад ногоон гэрлээр нээгдэж, энэ чухал төслийн зохицуулагч хийж байгаа юм бэ?

Цэцэг Бямбаа гэдэг охиныг би багаас нь мэднэ. Бид хоёр танилууд байсан. Ийм мэдлэггүй мал шиг хүмүүсээр өөрийгөө тойруулаад, мэдлэгтэй хүмүүсийг дайсан мэт үзсэнээрээ та Улаанбаатар хотын иргэдийг амьдралын чанарыг шууд доройтуулж байна. Цагаач бол цагаач л байдаг. Бид цагаач шиг амьдрахгүй. Цэцэг Бямбаа мэтийн хогийн, новшийн жүжигчдээр бидний амьдралыг шийдүүлэх гэж байгаа бол эртхэн бүгдээрээ наана, цаанаа ярилцья. 

Тиймээс хотын дарга Д.Сумъяабазараас эхлээд ямар үндэслэлээр энэ хүнийг сонгож, энэ төслийг өгсөн бэ? гэдэг асуултад ул суурьтай, үндэслэлтэй, албан ёсны хариу тайлбар өгч, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, мэргэжлийн залуучуудаас болон Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйх ёстой. Мэргэжлийн бус хүнийг ийм ажилд тавьсан нь Хотын даргад хариуцлага тооцох хангалттай шалтгаан гэж үзэж байна" хэмээн ярив. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top