x

Н.Сугар: Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчдог үйлчилгээг нэвтрүүлнэ

Нийтийн тээврийн асуудлын талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугартай ярилцлаа. 

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобус бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

-Энэ тогтоолын хэрэгжилттэй холбоотой Нийслэлийн тээврийн газар нь Улаанбаатар смарт хувьцаат компанитай хамтран судалгаа хийж байна. Судалгаа дуусангуут дараагийн үе шатандаа орно. Ер нь ойрын хугацаанд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчдог үйлчилгээг нэвтрүүлнэ. 

Энэхүү тогтоол нь яагаад гарсан бэ гэхээр одоогийн мөрдөгдөж байгаа картын үйлчилгээ нь төгөлдөржөөгүй байна. Үүний улмаас иргэд жолооч нарт бэлэн мөнгө өгч үйлчлүүлж байгаа юм. Тиймээс ИТХ-аас энэхүү тогтоолыг гаргасан. Гэхдээ энэ нь богино хугацааны шиидэл. Цаашдаа картаар үйлчлүүлэх тогтолцоог илүү төгөлдөр болгох тал дээр анхаарч ажиллана.

-Жолооч иргэдээс бэлэн мөнгө авч нийтийн тээврээр үйлчлүүлдэг зөрчил бий. Нийтийн тээврийн газарт энэхүү зөрчилтэй холбоотой мэдээлэл хир их ирдэг вэ?

-7004 4040 утас болон 1800 1200 гэсэн утсанд иргэдийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл эдгээр утсаар төлөвлөлтийн дагуу явахгүй байгаа нийтийн тээврийн хэрэгсэл болон нийтийн тээврийн хүлээлт, нийтийн тээврийн жолооч нарын харилцаа хандлага, бэлэн мөнгө авч байгаа жолооч нарын талаар гомдол мэдээлэл хүлээн авдаг гэсэн үг. Ер нь хоёр утсанд өдөрт ойролцоогоор 40-50 гомдол, санал хүлээн авдаг.

-Зөрчил гаргасан нийтийн тээврийн жолооч болон үйлчилгээний ажилтнуудад ямар хариуцлага ноогдуулдаг вэ?

-Гомдол, санал бүрийг тээврийн улсын хяналтын байцаагч нар шалгаж үздэг. Хэрэв тухайн шалгалтаар гомдол, саналыг үндэслэлтэй гэж үзэх юм бол холбогдох ажилтанд хариуцлага тооцдог. Ингэхдээ 25-50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог бөгөөд зөрчлийг олон гаргах юм бол холбогдох аж ахуйн нэгжид шаардлага тавьдаг.

-Нийтийн тээврийн газрын орлого 2017 онд 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36 тэрбум, 2020 онд 27 тэрбум, 2021 онд 25 тэрбум төгрөг болж буурсан байна. Орлого буурч байгаа шалтгаан нь юу вэ?

-Нийтийн тээврийн газрын орлого буурч байгаад олон шалтгаан бий. Үүний нэг нь иргэд автобусны картаар тогтмол зорчихгүй байгаатай холбоотой.

-Нийтийн тээврийн хүрэлцээ муу байгаа талаар иргэд ярьдаг. Нийтийн тээврийн шинэчлэлтийг энэ онд хэрхэн хийсэн бэ?

-Он гарсаар нийт 100 орчим автобус шинээр оруулж ирсэн. Уг нь энэ он дуусахаас өмнө 500 гаруй автобус оруулж ирэх ёстой юм. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон худалдан авах ажиллагаатай холбоотойгоор гацаад байна.

Ер нь Улаанбаатар хотод 1400 гаруй автобус шаардлагатай гэж үздэг. Гэхдээ өнөөдрийн байдлаар 970 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Үүнийг нэн даруй шийдвэрлэхээр Засгийн газраас автобуснуудыг шат дараатай 2024 он хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

-Нийтийн тээврийн газар 2021 онд 95 ажилтантай байсан бол одоо 350 ажилтантай болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл иргэдийг картаар зорчуулах, карт цэнэглэх үйлчилгээг үзүүлэх зорилгоор автобусны буудал дээр зогсох 257 ажилтан ажилд авсан. Ийнхүү гэнэт ажиллах хүчээ нэмэгдүүлсний шалтгаан нь юу вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын захирамжийн дагуу “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр нэгтгэл 3” ОНӨААТҮГ болон “Сити баз консалтинг” ХХК-нд ажиллаж байсан шалгагч нарыг Нийтийн тээврийн газарт харьяалахаар болсон. Энэхүү захирамжийн дагуу “Сити баз консалтинг” ХХК-ийн шалгагч нарыг өнөөдрийн байдлаар шилжүүлж ажиллаад байна. Цаашдаа “Зорчигч тээвэр нэгтгэл 3” ОНӨААТҮГ болон “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн үйлчилгээний алба хаагчдыг ажилд авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top