x

Шүүхээс #NoDoubleStandard хөдөлгөөний таван залууд ЯЛ ОНООЛОО

Төр нь иргэндээ гомдсон хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, шүүх шийдвэрээ танилцууллаа. 

Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн иргэн Э.Одбаяр, Б.Цацрал, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд гурав дахь өдрөө үргэлжлэв.

Тодруулбал, "Цахим үндэстэн" арга хэмжээг эсэргүүцсэн #NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой нэг, 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн нэг, мөн Дорнод аймагт болсон бусдын машинаар дайрсан хэргийг цахим сүлжээнд тавьсан нэг, сурагчдыг дэгдэж буй бичлэгийг цахим сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татсан. 

Ийн гурав дахь өдрөө үргэлжилсэн шүүх хуралдаан шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулан шүүсэн бөгөөд тэднийг гэм буруутайд тооцож, тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.

Шүүх хуралдааны дараа Иргэн Л.Ганхөлөг өөрийн цахим хуудаснаа "Биднийг шүүх хурал 3 хоногийн турш тасралтгүй үргэлжилж өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаярт 1.9 жил хорих, Ц.Чинбатад 1 жил хорих, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт 8 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Б.Бямбагэрэлд 24 сар зорчих эрх хязгаарлах ял оноох саналыг Прокурор гаргасан. Прокурорын саналыг шүүх хэлэлцээд Э.Одбаярт 1.2 жил оршин суугаа дүүргээсээ гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оноосон бол бусдад нь нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ЯЛ оноов. Ял авсан ч ямартайч гэртээ, охидууд дээрээ буцаж ирлээ. Давж заалдана…" хэмээн бичжээ. 

Мөн тэрээр нээлттэй шүүх хурлыг зохих ёсны дагуу бэлдэж өгөөгүй гэдгийг дурьдав. "Нээлттэй гэх шүүх хурлыг гаднаас ажиглаж байгаа байдал. Дэлгэцийг 4-өөс илүү хүн харах боломжгүй! Дууг нь спикер дээр нь чихээ наан барин хоёр л хүн чүү ай сонсох хэмжээний…" гэжээ. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд:

  • Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 

Мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:

  • Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top