x

Хуульч Н.Нямсамбуу: Долдугаар сарын 1-ний үймээнд хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнуудын мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байдаг

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр амь үрэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, эрх нь ноцтой зөрчигдсөн иргэдийн ар гэр, өмгөөлөгчдийн хамтаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр хуульч Н.Нямсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хохирогчид хуулийн байгууллагад ямар үндэслэлээр хандаж байгаа вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монголын түүхэнд хар толбо үлдсэн. Тухайн үед намуудын удирдагчид жагсаалыг турхирч залуучууд, цагдаагийн албан хаагчид хохирогч болж үлдсэн байдаг. Тухайн жагсаалыг зохион байгуулж иргэдийг турхирсан хүмүүс яагаад өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээхгүйгээр зүгээр явж байна вэ. Амар тайван эхэлсэн жагсаал сүүлдээ хүчирхийлэл болж, дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан.

Мөн ажлаа хийж явсан цагдаагийн алба хаагчид, олон зуун иргэн, гэмтэл авч зарим нь насан туршдаа тахир дутуу болж үлдсэн. 800 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд 200 гаруй иргэнд шүүхээс ял оноож, тухайн үеийн цагдаагийн генерал, хурандаа нар эрүүгийн хариуцлага хүлээсэн.

Гэвч үймээний үеэр цагдаа иргэдийг буудаагүй. Хэрэв буудсан бол би хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаалыг эхлүүлэхийг турхирсан Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүс өнөөдрийг хүртэл хуулийн хариуцлага хүлээхгүй явж ирсэн. Эдгээр хүмүүст гэм буруу байгаа эсэх, байгаа бол түүнийг нь тогтоож, зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, эсхүл гэм буруу байхгүй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу дахин явуулж өгөхийг шаардсан албан шаардлагыг Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байна.

-Тухайн үед цагдаагийн удирдлагуудаас эхлээд хариуцлага хүлээгээд хэрэг хаагдсан гэдэг. Та бүхний нэрлэж байгаа хүмүүсийг сэргээж шалгах боломжтой юу?

-Нийтэд ил болсон мэдээллийг үндэслэж нэр дурдаж байна. Жишээ нь, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаал цуглааныг уриалж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хамтдаа жагсъя гэж уриалж байсан хүмүүсийн талаар мэдээлэл ил байгаа шүү дээ.

Энэ асуудал 2008 оноос хойш яригдсаар байсан. Сүүлийн үед хууль хүчнийхэн хуучны дуулиантай хэргүүдийг шалгаж эхлээд байна. Тиймээс энэ хэргийг ч гэсэн анхаараасай гэж хүсч байна. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн хэргийг хэдэн залуучуудад ял оноогоод, цагдаагийн байгууллагад алба хашиж байсан хүмүүст ял оноосноор эзэнжүүлээд хааж болохгүй. Цаана нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс хариуцлагаас мултарсан гэж харж байна. Тиймээс энэ хэргийг битгий мартаач, дахин шалгаад гэм буруутай хүн байгаа бол хариуцлага ноогдуулаач гэж хохирогчид хүсч байгаа юм.

Жишээ нь, гал гарсан, гэнэт цугласан хүмүүс дотроос машин машинаар чулуу гаргаж ирсэн талаар бичигддэг шүү дээ. Түүнийг хэн хаанаас яаж гаргаж ирэв, гал түймэр яагаад гэнэт гарав, шилтэй архинд гал гаргаж байгаад шидсэн зэрэг бүх зүйл зохион байгуулалттай явсан харагддаг. Тэгсэн хэрнээ яг хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй. Тэр тусмаа нийтэд бүр хаалттай. Түүнийг л тодорхой болгох хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top