x

Ч.Хурц: Хүн ер нь зөв санаатай явбал бүх үйлс нь зөв болдог юм шүү

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Чойжингийн Хурцад Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр хүндэтгэл үзүүлэн, орон сууцанд хамруулах батламжийг түлхүүрийн хамт гардуулжээ.

Хөдөлмөрийн баатар Ч.Хурц нь 1976-1980 онд БНМАУ-ын үеийн Геологи, уул уурхайн сайд, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм.

Тэрбээр Цагаан суварга, Цайрт менираль, Хар-Айраг, Заамар, Бороогийн алт, Салхитын орд зэрэг бүлэг ордуудыг нээхэд гар бие оролцож, Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг байгуулах үед уул уурхай, геологийн салбарыг удирдаж байсан гавьяатай эрхэм.

Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурц “Би 25 настайгаасаа Геологи, уул уурхайн яамны орлогч сайдын албыг хашиж, 60 гаруй жил эх орон, төр засгийнхаа төлөө  зүтгэжээ. Одоо ч салбарынхан минь намайг зорин ирж, мэдэх, чадах зүйлийг минь асуун, нэг нэгэндээ зөвлөж явдаг сайхан уламжлал тогтсон.

Өнөөдрийнх шиг ийм том хүндлэл хүлээж байсан минь ховорхон санагдаж байна. Хөдөлмөрийн баатар цол авч байхдаа л төрийн их хүндэтгэлийг үзэж байлаа. Энэ зөвхөн надад хүндлэл үзүүлж байгаа зүйл биш. Харин геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хүндэтгэж байгаагийн тод илрэл гэж бодож байна. Хүн ер нь зөв санаатай явбал бүх үйлс нь зөв болдог юм шүү. Нийслэлийн удирдлагууддаа дахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна” хэмээсэн юм.

Хотын дарга Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, хичээл зүтгэл гарган ажилласан Ч.Хурц гуайд ийнхүү хүндэтгэл үзүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 4 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 14 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top